Хоёр дахь дараалсан бут ниргэлт: Senzu болон Mzinho нарын баг “Major”-оос хасагдахын даваан дээр ирлээ

0 comments 0 үзэлт

“CS2” төрлийн “PGL Singapore Major 2026” тэмцээний эхний шатны хоёрдугаар тойрогт “FaZe Clan” баг “BC.Game”-ийг 13:3 харьцаатайгаар бут ниргэлээ.

“FaZe” тоглолтын эхнээс л map дээр санаачилгыг гартаа авч, хамгаалалтын талд эхний хагасыг итгэл төгс өнгөрүүлэв. Тэд эхний таван үеийг дараалан авч, завсарлагаанаас өмнө өрсөлдөгчдөө ердөө хоёрхон үе алджээ.

Тал солигдсоны дараа “BC.Game” гар бууны үед ялалт байгуулсан ч амжилтаа ахиулж чадсангүй, улмаар “FaZe” гурван үе дараалан авснаар тоглолтыг 13:3 харьцаатайгаар ялалтад хүргэсэн байна.

Тоглолтын шилдэг тоглогчоор “FaZe”-ийн ахлагч Рассел «Twistzz» Ван Далкен тодорсон бөгөөд тэрээр 16 үеийн дотор 21 устгал (фраг) хийж, 1.77 рейтинг авчээ. Мөн Давид «frozen» Чернянский 91.4 ADR үзүүлэлттэйгээр 1.65 рейтинг авч, хүчирхэг тоглолт үзүүлсэн байна.

Энэ нь “BC.Game” багийн хувьд тус тэмцээнд амссан хоёр дахь дараалсан хүнд хожигдол юм. Тэд өмнө нь “Liquid” багт 1:13 харьцаатайгаар ялагдаад байв. Ийнхүү тус баг хоёр тоглолтын дараа нийтдээ ердөө дөрөвхөн үе авч, 0:2 гэсэн хүснэгт рүү унасан бөгөөд дараагийн хожигдол нь тэднийг мейжороос хасагдахад хүргэх юм.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-нд Монголын хоёр тоглогч болох Senzu болон Mzinho нарын тоглодог Александр Костылевын баг хасагдах эсэхээ шийдэх тоглолтод Монголын “Chinggis Warriors” багтай учраа таарна. Тоглолт Монголын цагаар 18:30 цагт эхлэхээр товлогджээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй