Rockstar Games, Panini America нар GTA 6-ийн бодит цуглуулгын карт гаргана

0 comments 0 үзэлт

Rockstar Games болон Panini America GTA 6: Sports Trading Card Collection нэртэй спортын сэдэвт цуглуулгын картын багцыг танилцууллаа. Уг цуглуулга 12-р сард худалдаанд гарахаар төлөвлөгдсөн ч яг хэдний өдөр борлуулалт эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Цуглуулгад GTA 6 тоглоомоос олж болох картуудын бодит хувилбарууд багтана. Эдгээр карт нь тоглоомын ертөнц дэх зохиомол спортын одод болон үйл явдлуудад зориулагджээ. Картуудын загвар нь GTA 6 доторх хувилбаруудын адил хэв маягжуулсан зураг болон тоглоомын дүрүүдийн дүрслэлийг хослуулах юм. Мөн багцад өөр өөр ховорын зэрэглэлтэй картууд багтана.

Үнэ болон худалдаалах бүс одоогоор тодорхойгүй

Картууд яг хэзээ худалдаанд гарах, ямар үнэтэй байх, аль бүс нутгуудад борлуулагдах нь одоогоор мэдээлэгдээгүй байна. Одоогоор зөвхөн Panini America түгээлтийг нь хариуцах нь тодорхой болжээ.

Мөн цуглуулгын картыг одоогоор урьдчилан захиалах боломжгүй байна. Нэмэлт мэдээллийг худалдаанд гарах хугацаа ойртох үед зарлах эсэх талаар эх сурвалжид дурдаагүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй