Gen.G-ийг финалд хожиж Worlds 2026-д түрүүлсэн ч Хятадын Bilibili Gaming улирлын завсарлагаар гол тоглогчдынхоо нэгийг алдах эрсдэлтэй байна. Xun, Knight, ON нар ирэх улирлын хүчинтэй гэрээтэй байгаа бол Bin болон ботлейнер Пак “Viper” До Хёны ирээдүй тодорхойгүй хэвээр байгаа аж.
Хятадаас гарсан цуурхлын дагуу BLG-ийн удирдлагууд солонгос легионероо LPL-д үлдээхийн тулд Өмнөд Солонгост хүртэл очиж, биечлэн ятгасан байна. Клуб хоёр удаагийн дэлхийн аваргын гэрээг сунгахын тулд одоогийн нөхцөлийг нь мэдэгдэхүйц сайжруулахад бэлэн байгаа гэж мэдээлжээ.
BLG Viper-т хэд хэдэн онцгой нөхцөл санал болгожээ
Мэдээллийн дагуу Bilibili Gaming Viper-т дараах нөхцөлийг санал болгосон байна:
- Цалинг 50 хувиар нэмэгдүүлж, жилд ойролцоогоор 2.25 сая ам.доллар болгох
- 2027 оны улирлын эхний сплитийг бүхэлд нь цалинтай амралтаар өнгөрүүлэх боломж олгох
- Өмнөд Солонгос руу тав тухтай зорчих хувийн онгоцоор хангах
Гэсэн ч санхүүгийн өндөр санал тавигдсан ч Viper гэр бүлийн шалтгаанаар LCK-д эргэн очих тал руу хэлбийж байгаа гэх мэдээлэл байна. Түүний карьераа үргэлжлүүлэх боломжит багуудын нэгээр Kiwoom DRX нэрлэгдэж байгаа аж.
Viper үлдэхгүй бол Ruler-ийг сонирхож магадгүй
Хэрэв Viper-тэй хийх хэлэлцээ бүтэлгүйтвэл BLG өөр хувилбаруудыг судалж эхэлсэн бөгөөд тэдний нэг нь Gen.G-ийн Пак “Ruler” Жэ Хёк гэж мэдээлжээ. Хэрэв энэ шилжилт биелбэл 2017 оны дэлхийн аварга Knight-тай дахин нэг багт тоглох бөгөөд тэд 2023 онд JD Gaming-ийн бүрэлдэхүүнд хамтдаа амжилттай улирал өнгөрүүлж байсан юм.
Эдгээр цуурхал Gen.G-д томоохон өөрчлөлт өрнөж байгаа гэх мэдээлэлтэй зэрэгцэн гарчээ. Kiin болон Canyon нарыг багаас явж магадгүй бөгөөд хоёуланг нь Hanwha Life Esports сонирхож байгаа гэх яриа гарсан байна.
Гэхдээ Ruler-ийг авах нь BLG-ийн хувьд маш төвөгтэй байх боломжтой. Түүний Gen.G-тэй байгуулсан гэрээ 2027 оныг дуустал хүчинтэй тул BLG гэрээг нь худалдаж авах талаар тус клубтэй тохиролцох шаардлагатай болно.
Мөн Ruler өөрөө Хятадад эргэн тоглох сонирхолтой эсэх талаар одоогоор баталгаатай мэдээлэл байхгүй байна. Bilibili Gaming-ийн тэргүүлэх зорилго нь Viper-ийг бүрэлдэхүүндээ үлдээх хэвээр байгаа бөгөөд түүний эцсийн шийдвэр LPL болон LCK хооронд хэд хэдэн том шилжилт эхлэхэд нөлөөлж магадгүй гэж эх сурвалжид тэмдэглэжээ.