HLTV портал 2026 оны 8-р сарын CS2-ын хамгийн өндөр хүлээлттэй залуу тамирчдыг тодруулдаг “Top 50 Prospects” чансаагаа шинэчлэн танилцууллаа.
Ирээдүйтэй залуусын жагсаалтыг MOUZ багтай хамт BLAST Bounty Season 2 тэмцээнд түрүүлсэн Унгарын залуу авьяастан Адриан «xelex» Винце тэргүүлсэн байна. Түүнчлэн энэ зун FaZe багт нэгдсэн Жэйсон «JBOEN» Бо Нильсен 10-р байрт орсон бол Liquid багийн шинэ гишүүн Жоржи «Jorko» Митев 12-р байранд тус тус жагсжээ.
Манай залуусын хувьд The Mongolz багийн тоглогч Tikuak тус чансааны 28-р байранд эрэмблэгдэж, дэлхийн шилдэг 30 авьяаслаг залуусын эгнээнд багтсан нь томоохон амжилт боллоо.
Нэмж дурдахад, HLTV энэ сараас эхлэн нас болон тоглолтын туршлагын хязгаартаа хүрсэн тамирчдыг сар бүр уг жагсаалтаас хасаж байхаар журамдаа өөрчлөлт оруулжээ. Үүний дагуу шалгуур хангахаа больсон 31 тоглогчийг өчигдөр ирээдүйтэй тамирчдын жагсаалтаас албан ёсоор хассан байна.
