HEROIC Stake Ranked Episode 3 тэмцээний аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

HEROIC баг Stake Ranked Episode 3 тэмцээний гранд финалд K27-г 3:0-ээр буулган авч, аваргын цом болон 25 мянган ам.долларын шагнал хүртлээ. Шийдвэрлэх тоглолт 7-р сарын 18-нд Испанийн Барселона хотод болсон байна.

Финалын цувралд HEROIC бүх map дээр ойролцоо өрсөлдөөнтэй тоглосон ч эцсийн мөчүүдэд илүү тогтвортой байж чаджээ. Тэд Nuke дээр 13:9, Mirage дээр 13:11, Dust2 дээр 13:11 гэсэн харьцаагаар ялалт байгуулсан байна.

Ninjas in Pyjamas доод шатанд K27-д хожигдсоноор гуравдугаар байрт оржээ. Харин K27 финалд хүрсэн ч HEROIC-ийн эсрэг нэг ч map авч чадсангүй.

Chr1zN финалын шилдэг тоглогч болов

Гранд финалын шилдэг тоглогчоор Кристоффер “Chr1zN” Сторгаард тодорсон. Тэрээр цувралд 62 kill, 45 death гэсэн үзүүлэлттэй тоглож, 99 ADR авсан нь финалын бүх тоглогчдын дундах хамгийн өндөр үзүүлэлт байв.

K27-ийн талаас нэг ч тоглогч эерэг K/D харьцаатайгаар тоглолтыг дуусгаж чадаагүй нь HEROIC-ийн системтэй, дарамттай тоглолтыг харууллаа.

Тэмцээний гол дүн:

  • 1-р байр: HEROIC — 25 000 ам.доллар
  • 2-р байр: K27 — 17 500 ам.доллар
  • 3-р байр: Ninjas in Pyjamas

Stake Ranked Episode 3 тэмцээн 7-р сарын 15-18-ны хооронд Барселонад зохион байгуулагдсан. Нийт 8 баг 100 мянган ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдсөн бөгөөд эхний шатанд хасагдсан багууд хүртэл мөнгөн шагнал авсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй