ESL байгууллагаас Pro League-ийн 25 дахь улирлын тоглолтуудыг 2027 оны 3-р сарын 4-нөөс 14-ний хооронд Саудын Араб улсад зохион байгуулахаар болсноо мэдээллээ.
Тэмцээнд оролцох багуудын урилгыг нэгдүгээр сарын дэлхийн чансааны дарааллаар олгох бол хэсгийн хуваарилалт буюу “seeding”-ийг хоёрдугаар сарын чансааг үндэслэн гаргах ажээ.
Түүнчлэн тэмцээний шагналын санг 1.25 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн нь өмнөх улирлынхаас даруй 250 мянган ам.доллароор өссөн үзүүлэлт юм.
Энэ нь тус нэр хүндтэй тэмцээнийг Саудын Арабт зохион байгуулж буй анхны тохиолдол болж байна. Өмнөх улирлууд зөвхөн Европ, АНУ болон Бразил улсуудад зохион байгуулагдаж ирсэн түүхтэй.
Дашрамд дурдахад, 23 дахь улирлын аваргаар Natus Vincere баг тодорсон билээ. Харин 24 дэх улирлын тоглолтууд ирэх 10-р сарын 3-наас 11-ний хооронд Польшийн Катовице хотноо зохион байгуулагдана.