EA Sports FC-ийн 2026 оны дэлхийн аваргад 64 улс урилга авлаа

0 comments

Esports Foundation байгууллага Esports Nations Cup 2026-ийн хүрээнд болох EA Sports FC төрлийн тэмцээнд шууд урилга авсан оролцогчдын жагсаалтыг зарлалаа. Нийт 64 улсын төлөөлөгч шууд инвайт авсан бөгөөд үлдсэн 64 тоглогчийг бүсийн онлайн шалгаруулалтаар тодруулах юм.

128 киберспортч оролцох тэмцээн 11-р сарын 17-22-ны хооронд Эр-Рияд хотод болно. Энэ нь анхны Esports Nations Cup-ийн нэг хэсэг болох томоохон тэмцээн юм.

Vejrgang тэргүүлж, RvPLegend анхаарлын төвд байна

Шууд урилга авсан тоглогчдын дунд Данийн Андерс “Vejrgang” Вейрганг, Аргентины Николас “nicolas99fc” Вильяльба, Нидерландын Эмре “Emre Yilmaz” Йылмаз, Румыны Разван “RvPLegend” Пуй, Бразилын Пауло “Paulo Neto” Нето, Италийн Даниэле “Bonnano” Бонанно зэрэг дэлхийн шилдэг тоглогчид багтжээ.

Инвайтууд тоглогч бүр оролцохоо баталгаажуулсан тохиолдолд хүчинтэй хэвээр үлдэнэ. Энэхүү зарлал Esports World Cup-ийн хүрээнд болсон FC World Championship-ийн дараахан гарсан. Тэр тэмцээнд Разван Пуй гэнэтийн ялалт байгуулж, дэлхийн чансааны дөрөвдүгээр байр хүртэл дэвшсэн бол 2026 онд хэд хэдэн нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн Vejrgang тэргүүлэгч хэвээр байна.

Үлдсэн эрхийн төлөөх онлайн шалгаруулалт FC Pro Live Events горим болон Battlefy платформ дээр явагдана. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд нэг улсаас оролцох тоглогчдын тоонд хязгаар тавихгүй. Эхний шат 7-р сарын 29-нөөс 8-р сарын 2 хүртэл рейтингийн “ladder” форматаар үргэлжилж, өрсөлдөгчдийг ур чадварын түвшнээр тааруулах юм. Бүс бүрийн шилдгүүд Battlefy дээр болох плей-оффт шалгарна.

Финалын шат 16 хэсэгтэй эхэлнэ

11-р сарын 17-нд эхлэх финалын шатанд 128 тоглогчийг найман хүнтэй 16 хэсэгт хувааж, тойргийн системээр тоглуулна. Хэсгийн шатны дараа шилдэг 64 тоглогч плей-оффт шалгарч, хасагдах журмаар аваргын төлөө өрсөлдөх юм.

Урилга хүлээн авсан 64 улс ба тоглогчид

  • Дорнод Тимор — MarcusGomes
  • Дани — Vejrgang
  • Аргентин — nicolas99fc
  • Нидерланд — Emre Yilmaz
  • Румын — RvPLegend
  • Бразил — Paulo Neto
  • Итали — Bonnano
  • Саудын Араб — AbuMakkah
  • Марокко — Nassada
  • Герман — Levyfinn
  • Португал — Jafonso
  • АНУ — GuiBarros
  • Болгар — Alihanlion
  • Их Британи — Tekkz
  • Франц — Brice
  • Австрали — Mark11
  • Египет — K1John
  • Израиль — Yuval
  • Мексик — Happy
  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс — Kaylan
  • Алжир — Ilian
  • Испани — Neat
  • Чили — depeedcl
  • Япон — Web Nasri
  • Канад — AgitPower
  • Малайз — AkmalJHD
  • Индонез — Javiero
  • Литва — Domasas
  • Турк — KTzn
  • Энэтхэг — Charanjot
  • Катар — RXSHIID
  • Колумби — Gercrack30
  • Ирланд — JP Sleator
  • Иордан — sabo
  • Кувейт — aliKwtx
  • Сенегал — KingCJ0
  • Бельги — Bradley
  • Казахстан — Dan1k
  • Өмнөд Солонгос — Serry7
  • Азербайжан — YuLite42
  • Гүрж — Bero
  • Пакистан — SalmanAhmad19
  • Арабын Нэгдсэн Эмират Улс — iALAWE
  • Швейцар — Gianluca
  • Финланд — Kossu72
  • Сомали — NHaych
  • Шинэ Зеланд — NoahJA
  • Мальта — brandsha
  • Перу — Dome
  • Швеци — Ollelito
  • Ливан — YagoFawaz
  • Венесуэл — Jorgezxa
  • Йемен — Toobi
  • Гондурас — ThiagoCapo
  • Чех — Matejs
  • Норвеги — Cooler
  • Сингапур — Operation-Eses
  • Оман — BBA_BILAL21
  • Жибути — Ama2zerr
  • Ирак — hussienwaleed73
  • Босни ба Херцеговина — HekTic JukeZ
  • Хонконг (Хятад) — psycho__xx__
  • БН АРД Улс Конго — Griffeyfc
  • Сири — Momenx969

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй