“GTA 6” тоглоом бүрэн хориглогдох эрсдэлийн дараа Өмнөд Солонгост насны ангилал авлаа

2 comments 6 үзэлт

Өмнөд Солонгосын Тоглоомын контентын зэрэглэл тогтоох хороо (GCRB) гурван удаагийн хуралдааны эцэст “Grand Theft Auto 6” тоглоомд «19+» насны ангиллыг албан ёсоор олголоо.

Зохицуулагчдын дунд удаан хугацааны маргаан өрнөх болсон шалтгаан нь тоглоомын арын дэвсгэр үзэгдлүүдэд бэлгийн агуулгагүйгээр эрэгтэй хүний нүцгэн бэлэг эрхтэн тогтмол гардаг явдал байв. 2026 оны есдүгээр сарын 10-нд болсон эхний санал хураалтын үеэр хорооны гишүүдийн санал тэнцэж (3:3), улмаар тус тоглоомд ангилал олгохоос бүрэн татгалзаж, улсын зах зээлд худалдаалахыг хориглох эрсдэл үүсээд байсан юм.

Есдүгээр сарын 28-нд төслийн ажлын хувилбарыг хүлээн авч, 10 дугаар сарын 16-нд нэмэлт туршилт хийсний дараа гурав дахь хуралдаан болжээ. Хороо олонхын саналаар (8-ын эсрэг 1 саналаар) уг тоглоомыг насанд хүрэгчдэд зориулан худалдаалахыг зөвшөөрөх эцсийн шийдвэр гаргасан байна. Өмнөд Солонгост “GTA 6” тоглоом дэлхийн нээлттэй зэрэг буюу 2026 оны 11 дүгээр сарын 19-нд худалдаанд гарна.

You may also like

2 comments

Гансүх 11 сар 18, 2026 - 21:31

Угаасаа хүүхдүүд тоглоход тохиромжгүй тоглоом болохоор насны ангилал тогтоосон нь зөв

Reply
Оюунаа 11 сар 18, 2026 - 21:34

GTA 6-г хэзээ гарна гэж хүлээж байгаа хүн зөндөө байгаа байх аа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй