ЦУУ ЯРИА: Konami “eFootball” тоглоомдоо төлбөртэй хувилбарыг эргүүлэн авчирч магадгүй

by Саруул Батболд
0 comments

Сүүлийн үед гарсан цуу яриагаар “Konami” компани хөлбөмбөгийн симулятор болох “eFootball”-ийн хөгжүүлэлтийн стратегиа өөрчлөхөөр төлөвлөж байгаа бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус компани “холимог” (hybrid) төлбөрийн загварт шилжиж, тоглоомыг эргэн төлбөртэй болгож магадгүй байна.

Тодруулбал, тоглогчдод дараах хоёр сонголтыг санал болгох ажээ:

  • Үнэ төлбөргүй (Free-to-play): Хэрэглэгчдийн сайн мэдэх онлайн горим болон тоглоом доторх худалдан авалт (microtransactions) бүхий хувилбар.
  • Төлбөртэй (Premium): Тоглоомын бүх боломжуудыг агуулсан, тэр дундаа олон нийтийн хүлээлтэд ороод буй офлайн горим болон бусад онцгой функцуудыг багтаасан хувилбар.

“Konami” энэхүү загвараа эхлээд шинээр гарах “Nintendo Switch 2” консол дээр туршиж үзээд, амжилттай болбол PC, PlayStation болон Xbox платформ руу нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэхүү мэдээлэл нь тус компани саяхан 280 орчим шинэ ажилтан авсан гэх мэдээтэй зэрэгцэн гарч байна. Тэдгээр шинэ ажилтнуудын дийлэнх нь “eFootball” төсөл дээр ажиллахаар томилогджээ. Одоогоор “Konami”-ийн зүгээс энэхүү мэдээлэлд албан ёсны тайлбар өгөөгүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй