cobrazera “FISSURE Playground 3” тэмцээнд Techno-ийн оронд The MongolZ багт тоглоно

2 comments

«cobrazera» У.Анарбилэг “The MongolZ” багийн үндсэн бүрэлдэхүүнд түр хугацаагаар эргэн ирэхээр боллоо. Тэрээр БНХАУ-д болох LAN хэлбэрийн “FISSURE Playground 3” тэмцээнд «Techno» М.Содбаярыг орлон тоглох юм.

Сэлгээнд суусан түүх ба тэмцээний тухай

Өнгөрсөн 7 дугаар сард “The MongolZ” баг бүрэлдэхүүндээ томоохон шинэчлэлт хийж, «tikuak» Ч.Золбаяр болон «DarkMeister» Д.Ирээдүй гэсэн хоёр залуу тоглогчийг багтаа авснаар cobrazera үндсэн бүрэлдэхүүнээс гарч, сэлгээнд суусан билээ.

“FISSURE Playground 3” тэмцээн 9 дүгээр сарын 8-наас 13-ны хооронд БНХАУ-ын Сүжоу хотын “SND Cultural & Sports Centre” аренад өрнөнө. Нийт 16 баг 1,000,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.

FISSURE Playground 3 дахь The MongolZ-ийн бүрэлдэхүүн

Тус тэмцээнд “The MongolZ” баг дараах бүрэлдэхүүнтэй оролцоно:

  • «bLitz» Б.Гарьдмагнай
  • «910» Б.Өсөхбаяр
  • «tikuak» Ч.Золбаяр
  • «DarkMeister» Д.Ирээдүй
  • «cobrazera» У.Анарбилэг (орлон тоглогч)
  • «maaRaa» Б.Эрдэнэдалай (дасгалжуулагч)

Багийн албан ёсны түншээр “1xBet Mongolia” үргэлжлүүлэн ажиллаж байна.

You may also like

2 comments

Батнасан 9 сар 4, 2026 - 10:16

Techno-гүйгээр яаж тоглохыг нь харах сонирхолтой байна

Reply
Жаргалсайхан 9 сар 4, 2026 - 10:21

Бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч багийгаа дэмжсээр л байна аа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй