БНХАУ-ын Сүжоу хотод 9 дүгээр сарын 8-наас 13-ны хооронд зохион байгуулагдах 1,000,000 ам.долларын шагналын сантай “FISSURE Playground 3” тэмцээнд оролцох 16 багийн 15 нь тодорлоо. Үлдсэн ганц эрхийг Азийн хаалттай сонгон шалгаруулалтын ялагч авах бөгөөд бусад багуудыг VRS чансаанд үндэслэн урьжээ.
Оролцогч багууд Оролцогчдыг VRS чансааны 4 дүгээрт эрэмбэлэгдэж буй FURIA тэргүүлж байгаа бол араас нь 7-д жагсах 9z болон 8-д яваа Legacy багууд орж байна. Мөн урилга авсан багуудын тоонд FaZe, FUT, G2, BetBoom, The MongolZ, PARIVISION болон Astralis багтжээ. Үүнээс гадна BIG, MIBR, Alliance, GamerLegion, TYLOO багууд үлдсэн суудлуудыг эзэлсэн бөгөөд Азийн хаалттай сонгон шалгаруулалтын ялагч сүүлчийн буюу 16 дахь багаар нэгдэх юм.
Мэйжорын зааг дээрх ширүүн өрсөлдөөн Сингапурын Мэйжор тэмцээний өмнөх VRS чансааны оноо цуглуулах үетэй “FISSURE Playground 3” давхцаж байгаа нь өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байна. Энэхүү тэмцээнд оролцох PARIVISION, Astralis, BIG болон Alliance зэрэг хэд хэдэн багийн хувьд энд амжилттай тоглох нь Мэйжорын урилга авах боломжид нь шууд нөлөөлнө. FURIA, 9z зэрэг багуудын хувьд эрсдэл арай бага байгаа ч 11 дүгээр сарын эцсийн хугацаа хүртэлх тоглолт бүр Мэйжорын шууд урилга горилогчдод маш өндөр хариуцлага дагуулах болно.
