АНУ-ын Нью-Йорк мужийн Сиракуз хотод зохион байгуулагдсан CS2-ын “FRAG University 2026” тэмцээний гранд-финалд Wildcard баг DENDELE-г 3:2-ын харьцаагаар буулган авч, аваргын цомыг хүртлээ.
Энэхүү ялалт болон Мэйжорын эрхийн төлөөх шууд өрсөлдөгчдөө хожсоны үр дүнд Wildcard багийн “PGL Major Singapore” тэмцээнд шалгарах боломж эрс нэмэгдэв. HLTV-ийн тооцоолсноор тэдний шалгарах магадлал тэмцээний шийдвэрлэх өдрийн өмнөх 33 хувиас 70 хувь болж огцом өсжээ.
Харин уг тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн NRG багийн Мэйжорт шалгарах магадлал 61 хувь болж буурсан байна.