Betclic Liquid-ийг хожиж, Stake Pulse Beat I тэмцээний аварга боллоо

0 comments

Польшийн Betclic баг Шведэд болсон CS2-ийн LAN тэмцээн Stake Pulse Beat I-ийн аваргаар тодорлоо. Тэд гранд финалд Liquid-ийг 2:1 харьцаагаар буулган авсан бөгөөд Cache дээр 11:13-аар хожигдсон ч Anubis дээр 13:10, Nuke дээр 13:7-аар ялж цувралыг өөрийн талд эргүүлжээ.

Anubis дээр Betclic comeback хийв

Эхний map болох Cache дээр Liquid илүү итгэлтэй эхэлж, ялалт байгуулсан. Гэвч Betclic хоёр дахь map Anubis дээр тоглолтын хэмнэлээ олж, comeback хийж чаджээ.

Энэ ялалтад Войцех “Prism” Земба болон Конрад “Qlocuu” Клочек нарын тод тоглолт чухал нөлөө үзүүлсэн байна. Тэдний clutch болон тогтвортой frag-ууд Betclic-д цувралыг тэнцүүлэх боломж олгожээ.

Betclic VRS чансааны топ-50-д орлоо

Шийдвэрлэх Nuke дээр Польшийн баг тоглолтыг бүрэн хяналтдаа авч, Liquid-д эргэн ирэх боломж бараг олгосонгүй. Ингэснээр Betclic 13:7-оор map-ийг хааж, гранд финалын ялалтаа баталгаажуулсан байна.

Энэхүү түрүүний ачаар Betclic VRS чансаанд 34 байр ахиж, дэлхийн топ-50 багийн жагсаалтад багтжээ. Харин Liquid-ийн хувьд энэ хожигдол нь LAN ивентүүдэд цомгүй үргэлжилсэн долоон жилийн цувралаа таслах боломжийг алдуулсан явдал боллоо.

Хоёр баг тэмцээний дараа шууд Esports World Cup 2026-ийн шалгаруулалтад оролцохоор явж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй