Украины цахим спортын “Passion UA” баг CS2 бүрэлдэхүүнээ худалдахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тус багийг Нидерландын “Аякс” клубийн тоглогч Александр Зинченко эзэмшдэг бөгөөд тэрээр 2023 оны зун “Passion UA” багийг байгуулж байв.
“Passion UA” багт Монголын Senzu тодорхой хугацаанд зээлээр тоглож байсан юм. Одоогийн байдлаар тус баг дөрвөн үндсэн тоглогчтой бөгөөд тав дахь тамирчин нь ENCE багаас зээлээр ирсэн Виктор “sdy” Оружев байна.
Багийг худалдах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Санхүүгийн хүндрэл үүссэн эсэх, эсвэл өөр стратегийн шийдвэртэй холбоотой юу гэдэг талаар албан ёсны тайлбар гараагүй байгаа юм.
Одоогийн бүрэлдэхүүн:
- Жонни “JT” Теодосиу;
- Сантино “try” Ригал;
- Владислав “Kvem” Король;
- Николас “nicx”Ли;
- Виктор “sdy” Оружев (зээл).