Кибер спортын шударга байдлын комисс (ESIC) “Esports World Cup 2026” тэмцээнд оролцсон Dota 2-ын “PlayTime” багийн тоглогчдод холбогдох мөрдөн шалгах ажиллагааг дуусгалаа. Хэргийн үр дүнд Хуан «Vintage» Давид Ангуло Ничо бүх насаараа тэмцээнд оролцох эрхээ хасуулсан бол Освальдо «DarkMago» Эррера Мартинес 5 жилийн хугацаатай хасагдлаа. Тоглогчид уг шийдвэрийг Тоглоом болон кибер спортын олон улсын трибуналд (IGET) давж заалдах эрхтэй юм.
Мөрдөн шалгах ажиллагаа 7 дүгээр сарын 13-нд тоглолтын үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлогын талаар мэдээлэл ирсний дараа эхэлсэн бөгөөд ESIC багийн гишүүдийн мэдүүлэг, санхүүгийн баримт болон бооцооны сангуудын мэдээлэлд шинжилгээ хийжээ.
“Vintage”-д ногдуулсан бүх насаар нь хасах шийтгэл
ESIC-ээс Vintage-ийг зөрчил гаргасан болохыг нотолсон байна. Тэрээр “Team Liquid”-ийн эсрэг тоглолтод 0:2-оор санаатайгаар хожигдох тохиролцоонд оролцсон, мөнгөн урамшуулал авахаар зөвшөөрсөн, мөн өөр тоглогчийг уг схемд татан оролцуулахыг завшиж байжээ. Түүнчлэн авлигын нөлөөллийн талаар тайлагнаагүй, ESIC-ийн Ёс зүйн дүрмийг зөрчиж, мөрдөн байцаалтад худал мэдээлэл өгсөн байна.
Тохиролцсон 0:2 гэх оновчтой тоо бодитоор биелээгүй бөгөөд Vintage мөнгө авсныг нотолж чадаагүй ч, тохиролцох болон манипуляци хийхээр оролдсон явдал нь хариуцлагаас мултлах үндэслэл болоогүй тул 2026 оны 7 сарын 14-ний өдрөөс эхлэн түүний эрхийг бүх насаар нь хасжээ.
“DarkMago”-д ногдуулсан 5 жилийн бан
DarkMago-ийн хувьд тохиролцоот тоглолтын хэлэлцүүлэгт биечлэн байлцсан, мөн авлигын шинжтэй чатыг харсан ч холбогдох журмын дагуу мэдээлээгүй нь тогтоогдсон байна. ESIC-ээс түүнийг тоглолтын үр дүнд шууд нөлөөлсөн эсвэл мөнгө авсан гэж буруутгаагүй аж.
Иймд DarkMago-гийн эрхийг 2026 оны 7 дүгээр сарын 14-нөөс 2031 оны 7 дүгээр сарын 13-ныг хүртэл 5 жилийн хугацаагаар хассан байна. Уг хориг нь ESIC-ийн гишүүн бүх тэмцээнд тоглогч, орлон тоглогч, дасгалжуулагч, аналитик, менежер гэх мэт ямар ч дүрээр оролцохыг хориглож байгаа юм.