“Esports World Cup” наадмыг зохион байгуулагчид Саудын Арабт болох 2027 болон 2028 оны Counter-Strike 2 тэмцээний шинэ дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа. 2027 оны тэмцээн 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 1-ний хооронд явагдах бөгөөд үндсэн шатанд 32 баг 2,000,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.
Слотын хуваарилалт ба нээлттэй сонгон шалгаруулалт
Тэмцээний масштабтай нээлттэй сонгон шалгаруулалт 7 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Эр-Рияд хотын “Esports Boulevard”-т болох бөгөөд шилдэг дөрвөн баг үндсэн шатны эрх авна. Нийт 32 слотоос 20 нь Valve-ийн дэлхийн чансаагаар (VRS), Хойд Америк, Өмнөд Америк болон Азийн бүс тус бүрээс 2 баг VRS чансаагаар шалгарна. Үлдсэн слотоос 2-ыг “Wildcard” шууд урилгаар, 4-ийг Эр-Риядын нээлттэй тэмцээнээс олгохоор хуваарилжээ.
Зохион байгуулагчид 2028 оны тэмцээний дэлгэрэнгүйг хожим мэдээлэх бөгөөд одоогоор тус ивэнтийг 7 дугаар сарын 14-нөөс 30-ны хооронд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд байна.