“FiReLEAGUE” цувралыг зохион байгуулагчид Counter-Strike 2-ын “FiReLEAGUE Last Chance” нэртэй шинэ тэмцээнийг албан ёсоор зарлалаа. Уг тэмцээн 2026 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Аргентины Буэнос-Айрес хотод болох бөгөөд нийт шагналын сан нь 75,000 ам.доллар байх юм.
Тэмцээний онцлог ба ач холбогдол
Тэмцээнд нийт 16 баг өрсөлдөнө. Энэхүү тэмцээний хамгийн гол онцлог нь зохион байгуулагдаж буй цаг хугацаа бөгөөд “PGL Major Singapore 2026” тэмцээний урилга авах багуудыг тодруулах VRS чансааны 11 дүгээр сарын 3-ны дедлайнтай уралдан оноо цуглуулах хамгийн сүүлийн боломж болох ажээ.