Өмнөд Солонгосын шигшээ баг “Overwatch World Cup 2026” тэмцээний аварга боллоо

0 comments

“Overwatch World Cup 2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Өмнөд Солонгосын шигшээ баг Саудын Арабын багийг 2:1-ийн харьцаатайгаар хожиж, аваргын цомыг өргөлөө. Тэмцээний шийдвэрлэх шатны тоглолтууд 9 дүгээр сарын 12-ноос 13-ны өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохион байгуулагдсан “BlizzCon 2026” эвэнтийн үеэр явагдсан юм.

Тэмцээний өрнөл ба плей-оффын шат

Тэмцээн 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Пусан хотод хэсгийн шатаар эхэлсэн бөгөөд 16 улсын шигшээ баг 4 хэсэгт хуваагдан өрсөлджээ. Хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг буюу Саудын Араб, Испани, Герман, Швед, АНУ, Өмнөд Солонгос, Франц болон Австралийн багууд плей-оффын шатанд шалгарсан юм.

  • Шүүвэр шигшээ (9 дүгээр сарын 12): Саудын Араб Испанийг (3:1), Швед Германыг (3:0), Өмнөд Солонгос АНУ-ыг (3:0), Франц Австралийг (3:0) тус тус хожсон.
  • Хагас шигшээ ба 3-р байр (9 дүгээр сарын 13): Саудын Араб Шведийг 3:0-ээр, Өмнөд Солонгос Францыг ширүүн өрсөлдөөний эцэст 3:2-оор буулган авсан. Харин 3-р байрын төлөөх тоглолтод Францын баг Шведийг 3:1-ээр яллаа.
  • Гранд-финал: Өмнөд Солонгосын шигшээ Саудын Арабыг 2:1-ээр хожин аваргын цом хүртэв.

Түүхэн амжилт ба шагналын сан

“Overwatch World Cup 2026” тэмцээний шагналын сангийн тодорхой хэмжээг хараахан зарлаагүй байгаа ч багууд тоглоом доторх тусгай багцын борлуулалтаас санхүүгийн дэмжлэг авах аж.

Энэхүү ялалт нь Өмнөд Солонгосын шигшээгийн хувьд түүхэн дэх 4 дэх цом нь болж байна (өмнө нь 2016, 2017, 2018 онуудад түрүүлж байсан). Өмнөх жилүүдэд бусад аваргуудаар АНУ (2019) болон Саудын Араб (2023) тодорч байв.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй