36 орны 120 дуу: EA Sports “EA SPORTS FC 27” тоглоомын саундтрекээ танилцууллаа

0 comments

EA Sports компани тун удахгүй нээлтээ хийх “EA SPORTS FC 27” хөлбөмбөгийн симулятор тоглоомын албан ёсны хөгжмийн плейлистийг олон нийтэд танилцууллаа.

Энэ жилийн цуглуулгад дэлхийн 36 орны уран бүтээлчдийн нийт 120 дуу багтсан байна. Жагсаалтад “Interpol”, “The Neighbourhood”, “The Strokes”, “The War on Drugs”, “Royal Blood”, “Chase & Status”, “Little Simz” зэрэг алдартай хамтлаг, дуучдын хит бүтээлүүдээс гадна “Cage The Elephant”, “Mura Masa” болон бусад уран бүтээлчдийн урьд өмнө цацагдаж байгаагүй эксклюзив дуунууд багтжээ.

“EA SPORTS FC 27” тоглоомын албан ёсны саундтрекийг одоогоор “Spotify” стриминг платформоор сонсох боломжтой байна.

Тоглоомын нээлтийн хуваарь

Тоглоомын урьдчилсан нэвтрэх (Early Access) эрх 2026 оны 9 дүгээр сарын 18-нд эхлэх бөгөөд дэлхий дахины албан ёсны нээлт 9 дүгээр сарын 25-ны өдөр болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй