“The International” тэмцээний үеэр Dota 2-ын идэвхтэй тоглогчдын тоо дээд амжилт тогтооно

2 comments

“Team Liquid” багийн аналитик болон техникийн захирал Бен “Noxville” Стинуизен 2026 оны 8 дугаар сарын “Dota 2” тоглоомын сарын идэвхтэй хэрэглэгчдийн статистикийг олон нийтэд дэлгэлээ. Өнгөрсөн сард тус тоглоомын сарын давхардаагүй хэрэглэгчдийн тоо 8.88 саяд хүрсэн нь 2023 онд статистик хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болон тэмдэглэгджээ. Noxville энэхүү өгөгдлийг Valve-ийн сарын идэвхтэй хэрэглэгчдийг (MAU) хэмждэг API системээс авсан байна.

Статистикийн онцлог ба Фэнтези лигийн нөлөө

Гэхдээ судалгааны түүвэрт гурван сарын мэдээлэл багтаагүй бөгөөд Valve-ийн хувьд хэрэглэгчийг идэвхтэй гэж тооцохдоо ердөө системд нэвтэрснийг тооцсон уу эсвэл доод тал нь нэг тоглолт хийснийг харгалзсан уу гэдэг нь тодорхойгүй байна.

Түүнчлэн 8 дугаар сард “The International 2026” (TI15) тэмцээнд зориулсан фэнтези лиг явагдаж байсан юм. Иймээс зарим геймерүүд зөвхөн фэнтези багийн бүрэлдэхүүнээ гаргах болон таамаглалын зарим урамшууллыг авах зорилгоор тоглоом руу нэвтэрсэн байж магадгүй хэмээн цахим орчинд үзэж байна.

International

You may also like

2 comments

Цэцэгмаа 9 сар 11, 2026 - 12:32

Дота 2 хэзээ ч үхэхгүй юм аа, TI болохоор л буцаад сэргэчих юм

Reply
Батсуурь 9 сар 11, 2026 - 12:35

Тоглох завгүй ч турнирыг нь үзэх үнэхээр урамтай байдаг

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй