Шанхайд The International 2026 тэмцээн өндөрлөлөө

0 comments

Dota 2-ийн The International 2026 тэмцээн 2026 оны 8-р сарын 13-23-ны хооронд Шанхай хотод болж өндөрлөлөө. Valve болон PGL-ийн зохион байгуулсан энэ жилийн TI 7.41e хувилбар дээр явагдсан бөгөөд плей-оффын тоглолтууд Oriental Sports Center аренад болсон байна.

Тэмцээнд нийт 16 баг оролцсон. Форматын хувьд хэсгийн шат өөрчилсөн Швейцар системээр, харин плей-офф Double-elimination буюу давхар хасагдах системээр явагджээ.

Team Spirit аваргын цом хүртэв

Уламжлалт Battle Pass-аас татгалзсантай холбоотойгоор нийт шагналын сан 3,357,085 ам.доллар болсон байна. Үүнээс 1.6 сая ам.доллар нь суурь шагналын сан байсан бол үлдсэн хэсгийг дэмжлэгийн багцын борлуулалтын 30%-ийн шимтгэлээр бүрдүүлжээ.

Тэмцээний аваргаар Team Spirit тодорч, 1,426,727 ам.доллар буюу нийт шагналын сангийн 42.5%-ийг хүртлээ.

Spirit плей-оффын дээд хүснэгтийн хагас шигшээд Team Vision-д 1:2-оор хожигдсон ч доод хүснэгтэд шилжсэний дараа Team Liquid, BoomBoys, Team Yandex багуудыг тус бүр 2:0 харьцаатай буулган авсан байна. Харин гранд финалд Team Vision-тэй дахин таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулжээ.

Yatoro гурван удаагийн TI аварга боллоо

Энэ тэмцээнд Team Spirit-ийн бүрэлдэхүүнд Yatoro, Larl, Collapse, not me, rue нар тоглосон байна. Дасгалжуулагчдын штабт Miposhka болон MiLAN багтжээ. Тэмцээний үр дүнгээр Yatoro The International-ийн гурван удаагийн аварга болсон байна.

Хоёрдугаар байрт Team Vision шалгарч, 436,472 ам.доллар хүртжээ. Гуравдугаар байр болон 302,089 ам.долларын шагналыг Team Yandex авсан байна. Дөрөвдүгээр байрт BoomBoys орсон бол тав, зургаадугаар байрыг Nigma Galaxy болон Team Liquid хуваажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй