“BC.Game” багийн дараалсан ялагдлын цуврал үргэлжиж, дэлхийн мажорын боломж нь буурлаа

0 comments

Цахим спортын CS2 төрлийн “BC.Game” баг “Stake Pulse Beat III” тэмцээний эрх олгох тоглолтод “Xcity” багт 8:13-ын харьцаатайгаар хожигдож, долоо дахь эрхийн тэмцээндээ дараалан ялагдлаа. Дэлхийн чансааны 330 дугаарт бичигддэг олонд шалгарраагүй багаас ийнхүү хожигдсон нь тус багийн бүрэлдэхүүн болон хөгжөөн дэмжигчдийн хувьд хүнд цохилт болж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “BC.Game” багийн “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцох магадлал эрс багассаныг шинжээч Йеспер “Udknud” Ларсен онцолжээ. Түүний хийсэн тооцооллоор тус баг сингапурын мажорын эрх авах боломж ердөө 2.7 хувьтай үлдээд байгаа юм.

Тус багийн ирэх саруудад оролцохоор төлөвлөсөн тэмцээнүүд:

  • ROG JOURNEY Autumn 2026: Аравдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Швед улсад зохион байгуулагдана.
  • DraculaN Season 7: Швед дэх тэмцээний дараа үргэлжлүүлэн оролцох хуваарьтай.
  • XSE Pro League Luoyang 2026: Намрын цуврал тоглолтуудынх нь нэг хэсэг юм.

“BC.Game” багийн өнөөгийн бүрэлдэхүүн: Үндсэн тоглогчид: Александр “s1mple” Костылев, Денис “electroNic” Шарипов, Эмиль “Magisk” Рейф, Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд. Дасгалжуулагч: Виктор “TaZ” Войтас

BC.Game

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй