Spirit Esports World Cup 2026-ийн аварга боллоо

0 comments

Spirit баг CS2-ийн Esports World Cup 2026 тэмцээний гранд финалд FUT-ийг 3:1 харьцаатай хожиж, аваргын цом хүртлээ. Best-of-five форматаар болсон шийдвэрлэх тоглолт 8-р сарын 23-нд явагдсан бөгөөд Spirit түрүүлснээр 600,000 ам.долларын шагнал болон 1,000 Club Points авсан байна.

Финалын цуврал Cache дээр FUT-ийн 13:10 ялалтаар эхэлсэн. Гэвч Spirit дараагийн гурван map дээр эргэн ирж, Anubis-ийг 16:13, Ancient-ийг 16:14, Nuke-ийг 13:5-аар авч, аваргын тоглолтыг өөрийн талд дуусгалаа.

donk финалын шилдэг тоглогчоор тодорлоо

Шийдвэрлэх тоглолтын гол од нь Данил “donk” Крышковец байв. Spirit-ийн тоглогч тэмцээний турш үзүүлсэн өндөр формоо финалд дахин баталж, багаа аваргын цомд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.

Статистикийн хувьд donk 88 kill, 70 death, 20 assist, +18 үзүүлэлт болон 94 ADR-тай тоглож, MVP-ээр нэрлэгдсэн байна. Spirit-ээс sh1ro мөн 64 kill, 52 death, +12 үзүүлэлттэй тоглосон бол tN1R 76 kill, +4 үзүүлэлтээр хувь нэмрээ оруулжээ.

FUT-ийн бүрэлдэхүүнээс dem0n хамгийн өндөр үзүүлэлттэй тоглож, 77 kill, 66 death, +11 болон 83 ADR бүртгүүлсэн байна. Гэсэн ч багийн нийт статистикт Spirit 356 kill, 328 death, +28 үзүүлэлттэйгээр илүү байлаа.

Шагналын сан хэрхэн хуваарилагдав

Esports World Cup 2026-ийн CS2 төрөл нийт 2 сая ам.долларын шагналын сантай байв. Аварга болсон Spirit 600,000 ам.доллар болон 1,000 Club Points авсан бол хоёрдугаар байрт орсон FUT 340,000 ам.доллар, 750 Club Points хүртжээ.

Гуравдугаар байрын Legacy 190,000 ам.доллар болон 500 Club Points, дөрөвдүгээр байрын FURIA 110,000 ам.доллар болон 300 Club Points авсан байна. Харин 5-8-р байрт орсон G2, MOUZ, Falcons, Vitality багууд тус бүр 60,000 ам.доллар болон 200 Club Points хүртжээ.

Counter-Strike 2-ийн Esports World Cup 2026 тэмцээн 2026 оны 8-р сарын 12-23-ны хооронд Францын Парис хотод болсон. Нийт 32 баг оролцож, плей-офф Парист явагдсан бол гранд финал Accor Arena-ийн тайзан дээр өндөрлөсөн байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй