2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Counter-Strike 2-ын аналитик Александар “kassad” Трифунович “The MongolZ” багийн одоогийн байр байдлын талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр өөрийн нийгмийн сүлжээндээ тус баг сүүлийн саруудад өмнөх бүрэлдэхүүндээ байсан бараг бүх сайн чанараа алдсан хэмээн тэмдэглэжээ.
Серб аналитикийн байр суурь
Серб аналитик багийн одоогийн маяг болон өмнөх амжилтын зөрүүг онцолж хэлэхдээ:
“The MongolZ-ийн анхны бүрэлдэхүүнд мөрөөдөж болох бүх зүйл байсан: шилдэг баг, арми шиг олон дэмжигчид, дээрээс нь тэд үнэхээр гайхалтай Counter-Strike үзүүлж байв. Гэвч тэд ердөө зургаан сарын дотор энэ бүхнээ алдчихлаа.” — Александар kassad Трифунович
“FISSURE Playground 3” тэмцээний ялагдал
Трифуновичийн энэхүү сэтгэгдэл “The MongolZ” баг “FISSURE Playground 3” тэмцээнээс хасагдсаны дараа гарсан юм. Эхний тоглолтод тэд “MIBR” багт 1:2-оор хожигдсон бол дараа нь Монголын “5STAR” багт 0:2-оор ялагдан тэмцээнээ хамгийн сүүлчийн байраар дуусгасан билээ.
“5STAR” багийн эсрэг хийсэн тоглолтод “The MongolZ” “Inferno” дээр 9:13, “Nuke” дээр 11:13-аар тус тус хожигдсон юм. Уг тоглолтын шилдэг тоглогчоор 1.68 рейтингтэй тоглосон Болдбаатарын Тенгис (rate) тодорсон билээ.
2 comments
Нэг хожигдонгуут л шүүмжлээд эхлэх юм, манай залуус дараагийн удаа илүү хичээнэ ээ
Кассад уг нь үнэн л юм хэлсэн байна шд, тоглолтоо засах хэрэгтэй