VRS чансааны гайхалтай өсөлт: Wildcard баг “BCGame Masters Championship”-д түрүүллээ

by Саруул Батболд
0 comments

Хойд Америкийн Wildcard баг CS2-ийн “BC Game Masters Championship S2” тэмцээний гранд-финалд Европын FOKUS хамт олныг 2:1-ийн харьцаатайгаар буулган авч, аваргын цомыг хүртлээ.

Энэ нь тэдний сүүлийн нэг сарын хугацаанд түрүүлж буй хоёр дахь B-Tier (дунд зэрэглэлийн) тэмцээн бөгөөд үүнээс гадна өөр хоёр тэмцээнд хоёрдугаар байр эзлээд байсан юм. Эдгээр цуврал амжилтууд нь тэднийг VRS чансаанд огцом өгсөхөд гол түлхэц боллоо.

Өнгөрсөн жил болон энэ оны эхний хэдэн сарын хугацаанд тус багийн чансаа тасралтгүй уруудаж, хамгийн дээд үзүүлэлт болох 16-р байрнаас (2025 оны нэгдүгээр сарын 27) хамгийн доод цэг буюу 136-р байр (2026 оны гуравдугаар сарын 23) хүртэл унаад байсан юм. Гэвч Wildcard баг сүүлийн тэмцээнүүдэд гаргасан амжилтынхаа ачаар дэлхийн чансааны 30-р байр хүртэл эргэн ирж чадлаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй