2
Valve Steam Awards 2026 шагналд тоглоом нэр дэвшүүлэх боломжийг хэрэглэгчдэд нээлээ. Steam-ийн хэрэглэгчид 11-р сарын 30 хүртэл нийт 14 төрөлд тоглоом санал болгох боломжтой байна.
Шагналын 10 жилийн ойг тохиолдуулан өмнөх жилүүдийн “Оны шилдэг тоглоом” төрөлд ялсан бүтээлүүдээс хамгийн шилдгийг тусгайлан тодруулна. Шинэ төрөл “Алдрын танхим” нэртэй болжээ.
Steam Awards 2026-ын төрлүүд
- Оны шилдэг тоглоом
- VR-ийн оны шилдэг тоглоом
- Алдрын танхим
- Хайрын хөдөлмөр
- Шилдэг зөөврийн тоглоом
- Найзуудтайгаа тоглоход илүү хөгжилтэй
- Гайхамшигтай дүрслэлийн хэв маяг
- Таны хамгийн их хоцорсон ч тоглосоор байдаг шилдэг тоглоом
- Шилдэг саундтрек
- Гайхалтай өгүүлэмж
- Тухлаад тогло
- Дахиад тавхан минут
- Үгээр илэрхийлэхийн аргагүй
- Одоо энэ миний ажил
