Аваргын цолоо хамгааллаа: HLTV агентлаг “CS Asia Championships” тэмцээний шилдэг тоглогчийг зарлав

by Саруул Батболд
0 comments

Legacy багийн тоглогч Бруно “latto” Ребелатто “CS Asia Championships” тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор (MVP) хоёр дахь удаагаа дараалан тодорч, 2025 оны амжилтаа бататган аваргын цолоо хамгааллаа.

Гранд-финалын өмнө Бразил тоглогч эл хүндтэй шагналын төлөөх өрсөлдөөнд Falcons багийн тоглогчдоос ялимгүй давуу байсан бол шийдвэрлэх тоглолтод өрсөлдөгчдөө бүрэн илүүрхэж, байр сууриа улам баталгаажуулсан юм.

Финалын шатанд latto гайхалтай тоглолт үзүүлж, цувралыг 1.52 чансаатайгаар (рейтинг) дуусгажээ. Ялангуяа түүний Ancient мап дээрх тоглолт үнэхээр биширмээр байв. Тэрээр 22 раундын дотор 28 аллага хийж, 2.22 чансаа үзүүлснээр Legacy багт тоглолтын санаачилгыг эргүүлэн авчирч чадсан байна.

Тэмцээний турш түүний үзүүлсэн гайхалтай үзүүлэлтүүд:

  • 1.40 — Плей-оффын шатны дундаж чансаа
  • 111.1 — Багийнхаа хожсон раундуудад нэг раунд бүрт учруулсан дундаж хохирол (ADR)
  • 0.85 — Нэг раундад гүйцэтгэсэн дундаж аллагын тоо

Мөн тэрээр тэмцээний өмнөх шатуудад ч тогтвортой давамгайлж байв. Тухайлбал, TYLOO багийн эсрэг Overpass мап дээр 33 фраг (аллага) авч, The MongolZ болон MIBR багуудын эсрэг 1.5-аас дээш чансаа үзүүлэн хүчирхэг тоглолтуудыг гаргасан юм.

“IEM Atlanta” тэмцээнд өндөр амжилт (1.32 чансаа) үзүүлснийхээ дараа Бруно “latto” Ребелатто дасгалжуулагч Алан “adrrr” Риверосын удирдлага дор цахим спортын тавцанд супер одын статусаа ийнхүү бүрэн баталгаажууллаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй