Тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Парис хотын “Paris La Défense Arena”-д цахим спортын “Rocket League Championship Series 2026 – Paris Major” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээний алтан цомыг Францын алдартай Karmine Corp баг хүртэв. Тэд гранд-финалын шийдвэрлэх тоглолтод Twisted Minds багийг 4:1-ийн харьцаатайгаар илүүрхэж, аваргаар тодорлоо.
Аваргад хүрэх зам
Karmine Corp баг хасагдах шат буюу плей-оффт ширүүн өрсөлдөөн дундуур урагшилсан юм. Тэд аваргалах замдаа:
- Gentle Mates багийг 4:1-ээр,
- Team Vitality багийг 4:3-ын харьцаатайгаар тус тус буулган авчээ.
Мөн тэд хэсгийн шатны тоглолтуудад тун тогтвортой байж, хийсэн гурван тоглолтондоо бүгдэд нь ялалт байгуулсан байна.
Шагналын сан: “RLCS 2026 – Paris Major” тэмцээний нийт шагналын сан $354,000 байв.
