Кибер спортын талбарт танигдсан шинжээч Дункан “Thorin” Шилдс саяхан манай улсын “The MongolZ” CS2 багт гарсан тоглогчдын солилцоотой холбоотойгоор өөрийн санал бодлоо илэрхийлжээ. Тэрээр багийн шинэчлэлд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд цахим орчинд дараах байдлаар бичсэн байна:
“Азбаяр “Senzu” Мөнхболдгүй бол “The MongolZ” багт итгэх хүн байхгүй болно”
Шинжээчийн дүгнэлт болон багийн ирээдүй
Нэрт шинжээч цааш нь өөрийн цахим хуудсандаа ийнхүү жиргэжээ:
“Senzu-гүй “The MongolZ” баг цаашид хөгжин, дэвших боломжгүй болж, том тэмцээнд түрүүлж чадахгүйгээс гадна бусдын итгэлийг алдана. Хэрэв Senzu яагаад энэ багаас явсан үнэн түүх ил гараад “The Mongolz” баг буруутай байх юм бол би энэ багт дахиж хэзээ ч итгэхгүй болно. Тэд үүрд мөнхийн дундаж хэвээр үлдэнэ”
“IEM Cologne Major 2026” тэмцээний үр дүн
Одоогийн байдлаар тус баг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдаж буй “IEM Cologne Major 2026” тэмцээнд оролцсон бөгөөд дараах үр дүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ:
- Тэмцээний үе шат: Гуравдугаар шат.
- Өрсөлдөгч: “9z” баг.
- Тоглолтын харьцаа: 0:2 оноогоор хожигдсон.
- Одоогийн нөхцөл байдал: Тэмцээнээс бүрэн хасагдсан бөгөөд үүний улмаас дэлхийн чансаанд эзэлж байсан 8 дугаар байраасаа ухраад байна.