Өмнөд Америкийн “9z Team” байгууллагынхаа түүхэнд анх удаа Мэйжор тэмцээний плей-оффын шатанд шалгарч, түүхэн амжилт үзүүллээ. Тэд шийдвэрлэх тулаанд Монголын “The MongolZ” багийг Inferno болон Overpass газрын зургуудад ижил 13:8 харьцаатайгаар 2:0-оор буулган авсан бөгөөд энэ үр дүн нь зөвхөн тухайн багийн ялалтаар зогсохгүй бүс нутгийн хэмжээний маш том үр дагаврыг авчирч байна.
dgt болон luchov нар хаалгыг хаав
9z зүгээр нэг хожсонгүй, тэд тоглолтыг бүрэн атгаж байлаа. Багийн тоглогч dgt Inferno дээр 19 устгал, 106 ADR, +9 үзүүлэлттэйгээр 8.3 рейтинг авч, тоглолтын MVP болсон бөгөөд энэ гайхалтай формоо Overpass дээр ч үргэлжлүүлэн 25 устгал, 113.7 ADR үзүүлэв. Түүнийг luchov Overpass дээр 23 устгал, 107 ADR-тайгаар хүчтэй дэмжсэн нь тэдний тэмцээний турш үзүүлж буй өндөр түвшний тоглолтын баталгаа байлаа.
Харамсалтай нь, “The MongolZ” баг аль ч газрын зураг дээр тоглолтын хэмнэлийг олж, хариу барьж чадсангүй. Inferno дээр Techno4K -7 үзүүлэлттэй, 3.8 рейтингээр тоглолтыг дуусгасан бол, снайпер 910 цувралын турш формоо -23%-иар алдаж, баг нийтээрээ зөвхөн Inferno дээр л гэхэд -22 устгалын алдагдал хүлээсэн юм. Ингэснээр манай баг тэмцээнээ өндөрлүүлж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа Мэйжорын плей-оффын шатнаас гадуур хоцорсон харамсалтай үйл явдал боллоо.
Бүс нутгийн слотын өөрчлөлт: Америк хожиж, Ази хохиров
9z багийн плей-оффт шалгарсан амжилт нь зөвхөн тэдний түүхийг шинэчлээд зогсохгүй бүс нутгийн чанартай том өөрчлөлтийг авчирлаа. Энэхүү ялалтын ачаар Америк тив дараагийн Мэйжор тэмцээний Stage 3 шатанд шууд оролцох нэмэлт нэг урилга (слот) авч байгаа бол, эсрэгээрээ Ази тив өөрсдийн эзэмшиж байсан нэг слотоо алдахаар болж байна.
9z багийг энэ тэмцээнд Stage 2-ын шатнаас шалгарч ирэхэд нь зүтгүүлсэн Өмнөд Америк бүс нутаг ийнхүү хуваарилалтын түвшинд томоохон шагнал хүртлээ. Энэхүү тоглолтын үр дүн цахим спортын тавцанд ямар асар их ачcount ач холбогдолтой байсныг эндээс харж болно.