Шинжээч “Udknud” Америкийн багуудын “PGL Major Singapore 2026”-д оролцох боломжийг үнэллээ

0 comments

CS2-ын шинжээч Еспер “Udknud” Ларсен Америк тивийн багуудын “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцох боломжийн талаарх таамгаа дэлгэлээ. Түүний үнэлснээр “Legacy” болон “FURIA” багууд хамгийн боломжийн байрлалд байгаа бөгөөд тэмцээний 3 дугаар шатнаас шууд оролцох урилга авах өндөр магадлалтай байна. Харин Өмнөд Америкийн “9z” баг тир-1 түвшний тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаараа Stage 2-ын слотын гол фаворит хэвээр байгаа ч “EPL” болон “PGL” тэмцээнүүдээс нэмэлт оноо авах шаардлагатай аж. Түүнчлэн “MIBR” болон “M80” багууд Межорын эрхээ авахад маш ойрхон байна.

Эсрэгээрээ “Liquid” багийн хувьд нөхцөл байдал нэлээд хүнд байгаа бөгөөд тэд зөвхөн Межорын эрх авах бус, ирэх улиралд тир-1 статусаа хадгалж үлдэхийн тулд заавал ялалт байгуулах шаардлагатай байна. Сүүлчийн слотуудын гол өрсөлдөгчдөөр “DENDELE” болон “NRG” нарыг нэрлэсэн бөгөөд тэд ирэх LAN тэмцээнүүдэд хожих ёстой тоглолтууддаа ялах шаардлагатай. Харин “Wildcard” багийн хувьд онлайнд амжилттай тоглож байгаа ч LAN тэмцээнд ялалт байгуулж чадахгүй байгаа нь гол сул тал нь болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй