Overwatch тоглоом нээлтээ хийсний 10 жилийн ой тохиож байна

by Саруул Батболд
0 comments

Өнөөдөр багийн алдартай шутер “Overwatch” тоглоом албан ёсоор нээлтээ хийсний 10 жилийн ойн баяр тохиож байна. Тус тоглоом нь 2016 онд анх худалдаанд гарсан бөгөөд маш богино хугацаанд дэлхий нийтийг байлдан дагуулж, улмаар “The Game Awards 2016” наадмаас “Оны шилдэг тоглоом” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэж байсан түүхтэй.

Энэхүү түүхэн ойд зориулан тоглоомын үнэнч шүтэн бишрэгчид түүний ертөнцөөс сэдэвлэсэн томоохон бүтээлүүдийг туурвисаар байна. Цувралын нэгэн фэн “Overwatch Atlas” хэмээх фэнүүдийн лор-төсөлд (тоглоомын түүхийг өгүүлэх төсөл) зориулан Overwatch-ийн бүх фракцуудыг (бүлэг, эвсэл) багтаасан нарийвчилсан постер зургийг Diego Solano-той хамтран хэдэн сарын турш ажиллаж бүтээснээ олон нийтэд дэлгэжээ.

Overwatch Atlas

Бүтээлийн зохиогч:

“Энэ бол бидний хэдэн сарын турш хөдөлмөрлөж, А4 форматаар гаргасан нэлээд хугацаа шаардсан төсөл байлаа” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн тэрээр олон нийтийн сүлжээн дэх зургийн чанар шахагдах асуудлаас шалтгаалан уг постерийг өөр өөр нягтаршилтайгаар татаж авах боломжтойг нэмж дурдаад, дэмжлэг үзүүлсэн бүх фанатууддаа талархал илэрхийлэв.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй