Олон улсын цахим спортын ESL байгууллагаас CS2-ийн “IEM Beijing 2026” тэмцээнийг БНХАУ-ын Бээжин хотын “Bloomage Biotech Biohyalux ECM” аренад зохион байгуулахаа албан ёсоор зарлалаа.
Уг тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 8-ны өдрүүдэд болох бөгөөд дэлхийн шилдэг 16 баг $1,250,000-ийн шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.
Энэ нь Хятад улсын нийслэл Бээжин хотод 2019 оноос хойш зохион байгуулагдаж буй анхны тэмцээн болж байна. Өмнө нь 2024, 2025 онуудад ESL-ийн Хятад дахь тэмцээнүүдийг “IEM Chengdu” хүлээн авч байсан бол энэ удаа ийнхүү нийслэл хот руугаа шилжиж байгаа аж.
Түүнчлэн, “IEM Rio Major 2022” тэмцээнээс хойш анх удаа ESL-ийн тэмцээний үеэр үзэгчдэд зориулсан 360 градусын бүтэн тойрсон харагдацтай тайзыг засаж, ашиглахаараа онцлог юм.