Dota 2-ын BLAST Slam VII тэмцээн: Таны мэдэх ёстой бүх зүйл

by Саруул Батболд
0 comments

BLAST Slam VII” бол 2026 оны улирлын Dota 2-ын хамгийн том тэмцээнүүдийн нэг юм. Тус тэмцээн нь цахим (онлайн) хэлбэрээр болон Дани улсын Копенгаген хотын “BLAST Studio”-д LAN (офлайн) форматаар зохион байгуулагдана. Тэмцээнд 12 шилдэг баг асар их шагналын сан болон аваргын цолны төлөө өрсөлдөх юм.

BLAST Slam VII тэмцээний хуваарь

Тэмцээн бараг хоёр долоо хоногийн турш буюу 2026 оны тавдугаар сарын 26-наос зургаадугаар сарын 7-ны хооронд үргэлжилнэ. Үйл ажиллагааны хуваарийг үндсэн гурван шатанд хуваасан байна:

  • Хэсгийн шат: Тавдугаар сарын 26-наос 29-ний хооронд (онлайн формат).
  • Сүүлчийн боломжийн шалгаруулалт (Last Chance Qualifier): Тавдугаар сарын 30-нд.
  • Плей-офф: Зургаадугаар сарын 4-нөөс 7-ны хооронд. Энэ шатны тоглолтууд Копенгаген хотын BLAST студиэс шууд явагдана.

Формат

Өмнөх цуврал тэмцээнүүдийн адил BLAST Slam VII нь Хэсгийн шат, LCQ (Сүүлчийн боломж) болон Плей-офф гэсэн хэд хэдэн үе шаттай.

Хэсгийн шат:

  • 12 баг нэг хэсэгт тойргийн системээр (Round Robin) өрсөлдөнө.
  • Бүх тоглолт Best-of-1 форматаар явагдана.
  • 1 болон 2-р байр эзэлсэн багууд плей-оффын дээд хүснэгтийн хагас шигшээд (Upper Bracket Semifinals) шалгарна.
  • 3 болон 4-р байрт орсон багууд дээд хүснэгтийн шөвгийн наймд (Upper Bracket Quarterfinals) орно.
  • 5-аас 10-р байр эзэлсэн багууд “Сүүлчийн боломж” (Last Chance) хүснэгт рүү шилжинэ.
  • Хамгийн тааруу үзүүлэлттэй хоёр баг (11-12-р байр) тэмцээнээс шууд хасагдана.

Last Chance Qualifier (LCQ):

  • Энэ шатны бүх тоглолт Best-of-3 форматаар явагдана.
  • Шилдэг хоёр баг плей-оффын дээд хүснэгтийн шөвгийн наймд шалгарах бөгөөд үлдсэн багууд тэмцээнийг бүрмөсөн орхино.

Плей-офф:

  • Уламжлалт Double-elimination (хоёр хасагдах эрхтэй) системээр тоглоно.
  • Гранд-финалаас бусад бүх тоглолт Best-of-3 форматаар явагдах бөгөөд аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт Best-of-5 байна.

Тэмцээний оролцогчид

Тэмцээнд нийт 12 баг оролцоно. Тэдгээрийн найм нь өмнөх амжилтуудаараа зохион байгуулагчдаас шууд урилга авсан бол үлдсэн дөрвөн баг нь бүсийн ширүүн сонгон шалгаруулалтаас эрхээ авчээ.

Шууд урилга авсан багууд:

  • Team Liquid
  • BB Team
  • Tundra Esports
  • Team Falcons
  • Team spirit
  • Team yndx
  • OG
  • ex-HEROIC

Бүсийн сонгон шалгаруулалтаас шалгарсан багууд:

  • Aurora Gaming (Европын шалгаруулалт)
  • PV (Европын шалгаруулалт)
  • Xtreme Gaming (Хятадын шалгаруулалт)
  • GLYPH (Зүүн өмнөд Азийн шалгаруулалт)

Шагналын сан

Оролцогч 12 баг нийт $1,000,000-ийн шагналын сангийн төлөө өрсөлдөх юм. Нийт дүнг хоёр ангилалд хуваасан бөгөөд $750,000 нь тэмцээний үндсэн шагналын сан, харин $250,000 нь багуудад баталгаатай олгох хувь (Team Earnings) ажээ.

Шилдэг багуудын шагналын хуваарилалт:

  • 1-р байр: $300,000 (+ багийн урамшуулал $100,000)
  • 2-р байр: $150,000 (+ багийн урамшуулал $45,000)
  • 3-р байр: $70,000 (+ багийн урамшуулал $23,000)
  • 4-тө байр: $50,000 (+ багийн урамшуулал $17,000)
  • 5-6-р байр: $40,000 (+ багийн урамшуулал $15,000)
  • 7-8-р байр: $25,000 (+ багийн урамшуулал $10,000)
  • 9-10-р байр: $15,000 (+ багийн урамшуулал $5,000)
  • 11-12-р байр: $10,000 (+ багийн урамшуулал $2,500)

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй