Одоо Minecraft тоглоомыг шууд YouTube дээр тоглох боломжтой боллоо

by Саруул Батболд
0 comments

YouTube платформ дээр бичлэгээр дамжуулан шууд тоглох боломжтой Minecraft тоглоомын интерактив хувилбар гарлаа. Энэхүү төслийг “Atlas Arcade” болон “Animated Subtitles” сувгийн бүтээгчид Mojang-ийн алдарт тоглоомыг YouTube платформд тохируулан бүтээжээ.

Уг тоглоомыг компьютерын браузер дээр эсвэл YouTube-ийн мобайл аппликэйшнээр дамжуулан шууд тоглох боломжтой.

Тоглоомын явц ба удирдлага

Энэхүү хувилбарт тоглогчдын үндсэн зорилго нь “Эндер луу” (Ender Dragon)-г ялах юм. Үүний тулд:

  1. Эхлээд цасан бөмбөг ашиглан хоёр залан цамхгийг устгана.
  2. Дараа нь нум сумаар лууг харваж буулгаж авна.

Хэдийгээр энд сонгодог крафт (юм хийх) механик байхгүй ч ийм хэлбэрээр YouTube дотор тоглоом ажиллуулж чадсан нь гайхалтай амжилт юм.

Тоглоомын интерактив байдлыг YouTube-ийн 360 градусын бичлэгийн боломж болон цасан бөмбөг, нум сумын интерфэйсийг харуулсан анимейшн хадмал орчуулга (subtitles)-ын тусламжтайгаар шийджээ.

  • Компьютер дээр: W, A, S, D товчлуураар хөдөлж, хулганаар байгаа зална.
  • Гар утас дээр: Дэлгэц дээр дарах эсвэл утсаа хазайлгаж тоглоно.
  • Хүндрэлийн түвшин: Лүүтэй хийх тулааныг илүү хүндрүүлэхийг хүсвэл бичлэгийн тоглуулах хурдыг (Playback speed) нэмэхийг бүтээгчид зөвлөж байна.

Өмнөх туршилтууд болон Minecraft-ын түүх

Энэ нь “Atlas Arcade”-ын анхны туршилт биш юм. Тэд өмнө нь Doom, Five Nights at Freddy’s, Mario Kart зэрэг тоглоомуудыг YouTube бичлэг дотор тоглох боломжтойгоор бүтээж байжээ.

Minecraft анх 2011 онд нээлтээ хийснээс хойш 400 саяас дээш хувь борлогдож, түүхэн дэх хамгийн их борлуулалттай тоглоом болсон билээ. Анх зөвхөн PC дээр гарч байсан бол одоо бараг бүх платформ дээр байхаас гадна YouTube хүртэл тэдний нэг боллоо.

Minecraft болон YouTube-ийн холбоо 2009 оны бета хувилбараас эхтэй. Олон алдартай тоглоомчид Let’s Play форматаар суваг болон карьераа эхлүүлж байсан. Үүнийг хүндэтгэн 2025 онд гарсан “A Minecraft Movie” кинонд DanTDM, Aphmau, Mumbo Jumbo, LDShadowLady, Valkyrae зэрэг алдартай контент бүтээгчид камео дүр бүтээсэн юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй