Dust2 манлайлж, Inferno сүүлдэв: BLAST Bounty Season 2-ын маппулын статистик

by Саруул Батболд
0 comments

CS2-ын BLAST Bounty 2026 Season 2 тэмцээний онлайн шатны хамгийн эрэлттэй газрын зургаар Dust2 тодорлоо. Багууд уг шатанд Dust2 карт дээр нийт 13 удаа тогложээ. Араас нь Ancient болон Nuke картууд тус бүр 10 удаа сонгогдож, удаах байруудыг хуваан эзэлсэн байна.

Карта сонголтын статистик

  • Dust2: 13 удаа
  • Ancient: 10 удаа
  • Nuke: 10 удаа
  • Cache: 8 удаа (CS2-т шинээр дебютээ хийж буй)
  • Inferno: 4 удаа

CS2-т шинээр орж ирж буй Cache карт дээр багууд 8 тоглолт хийсэн бол Inferno ердөө 4-хөн удаа сонгогдож, жагсаалтын сүүлийг мушгижээ.

Сонирхолтой нь, саяхан болж өнгөрсөн Хятадын “XSE Pro League 2026” тэмцээнд Inferno карт сонголтоороо 2-р байранд орж байсан бол Cache хамгийн сүүлдэж байв.

Dust2

Талуудын тэнцвэрт байдал (Balance)

Түүнчлэн, Dust2 нь CT (Хамгаалагчид) болон T (Довтлогчид) талуудын хожлын харьцаагаар хамгийн сайн тэнцвэртэй картаар тодорсон байна:

  • Dust2: 50.2% CT vs 49.8% T (бараг ижил харьцаатай)

Харин хамгийн тэнцвэргүй буюу хамгаалагч талдаа асар том давуу талтай картаар Nuke нэрлэгдэв:

  • Nuke: 61.1% CT vs 38.9% T
Dust2

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй