Дэлхийн хамгийн том хайлтын систем Google нь League of Legends тоглоомын түүхэн дэх хамгийн агуу тоглогч гэгддэг Ли “Faker” Сан Хёкт зориулан тусгай “Easter egg” буюу нууц сюрпризийг нэмжээ. Фэйкер нь хайлтын системд ийм төрлийн хувийн нэгтгэл (интеграци) авсан дэлхийн анхны кибер спортчин болж байна.
Одоо Google дээр “Faker” эсвэл түүний бодит нэр болох “Lee Sang-hyeok” гэж хайхад системээс:
«Did you mean: The Unkillable Demon King?» (Та “Үхдэггүй Дөтгөр Хаан” гэж хайх гэж байсан юм биш биз?)
гэсэн автоматаар залруулсан асуултыг харуулж байна.

Гэвч энэхүү нууц боломж нь нэрийн байрлалыг солиж “Sang-hyeok Lee” гэж хайх эсвэл түүний хуучны болон тоглоомын дансны нэрс болох “GoJeonPa”, “Hide on bush” дээр ажиллахгүй байгаа аж.

Кибер спортын салбар дахь анхны прецедент
Google өмнө нь соёлын томоохон үзэгдэл болсон сэдвүүдэд зориулж ийм төрлийн илэрхийллийг нэгтгэж байв. Жишээ нь:
- Телевизийн хөтлөгч Алекс Требект зориулж “Who is Alex Trebek”
- “Аватар” хүүхэлдэйн киноны “War in Ba Sing Se”
- “Рик ба Морти” анимэйшний “wubba lubba dub dub”
Гэвч кибер спортын салбарт ийм хүндэтгэл үзүүлж буй нь анхны тохиолдол юм.
“Үхдэггүй Дөтгөр Хаан” нэршлийн түүх ба сонирхолтой рекорд
Түүний культ болсон “The Unkillable Demon King” (Үхдэггүй Дөтгөр Хаан) нэршил нь Faker-ын анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (Worlds 2013) үеэр үүссэн юм. Хэсгийн шатанд SKT багийг хожсоны дараа Хятадын “Oh My God” багийн мидлейнер Юй “cool” Цзяцзюнь энэхүү нэрийг анх өгч байжээ.
Тухайн жилдээ Faker анхны “Worlds”-ийн цомоо хүртэж байсан бөгөөд энэ нэр нь 12 гаруй жил түүнтэй цуг явж байна.
Сонирхолтой нь, “үхдэггүй” гэх статус зартай ч замналынх нь асар урт хугацаатай холбоотойгоор Faker нь Өмнөд Солонгосын LCK лигийн түүхэнд хамгийн олон удаа үхсэн (2,000 гаруй удаа хожигдож/амиа алдсан) абсолют рекордыг мөн эзэмшдэг байна.