Rockstar болон Nike компаниуд GTA 6 сэдэвт пүүзийг 130 ам.доллароор гаргахаар төлөвлөж байна

0 comments

“Rockstar Games” компани Америкийн рэппер Трэвис Скотт болон спортын брэнд “Nike”-тай хамтран “Grand Theft Auto 6” тоглоомын сэдэвт пүүзний цуглуулга дээр ажиллаж байна. Энэ талаар “Sneaker Market Romania”-аас эх сурвалж татан “Dexerto” портал мэдээллээ.

Уг цуглуулгыг тоглоомын албан ёсны нээлт болох 11 дүгээр сарын 19-ний орчимд зах зээлд гаргахаар төлөвлөж буй аж. Пүүз нь 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааг хамардаг “Nike Holiday 2026” улирлын каталогид багтах бөгөөд загварын үндсэн сууриар “Nike Air Force 1 Low” загварыг сонгожээ.

Шинэ пүүз нь нийт гурван өнгөний сонголттой байх төлөвтэй байна:

  • Black/Fire Pink
  • White/Fire Pink
  • Multi-Color

Үүний зэрэгцээ “Rockstar Games” болон “Nike” компанийн зүгээс уг хамтын ажиллагааны талаар одоогоор албан ёсны баталгаажуулалт хийгээгүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй