Европын бүсээс “Singapore Major” тэмцээнд уригдах өрсөлдөөнд ганцхан сул эрх үлдээд байна. Уг эрхийн төлөө HOTU, 100 Thieves болон fnatic багууд өрсөлдөж байна.
Eternal Fire болон 1win багууд өнөөдрийн тоглолтын үр дүнгээс үл хамааран мейжорын эрхээ аль хэдийн баталгаажуулсан билээ. Гэхдээ 1win баг “Gluck” тэмцээний финалд HOTU-г ялбал чансаагаа ахиулж, тэмцээнийг “Stage 2”-оос эхлүүлэх боломжтой хэвээр байна.
HOTU багийн хувьд хамгийн энгийн хувилбар нь “Gluck”-ийн финалд ялалт байгуулах бөгөөд энэ нь тэдэнд Европын сүүлчийн урилгыг шууд баталгаажуулна. Харин уг тоглолтод 1win ялбал өрсөлдөөний хувь заяа “FiRe Last Chance” тэмцээний үр дүнгээс хамаарах юм.
100 Thieves багийн хувьд 1win баг HOTU-г хожсон тохиолдолд өөрсдөө “FiRe Last Chance”-д түрүүлж чадвал сүүлчийн эрхийг авах боломжтой.
Мөн fnatic баг ч мейжорын эрх авах боломжоо хадгалсаар байна. Үүний тулд 1win баг “Gluck”-т түрүүлж, харин 100 Thieves баг “FiRe Last Chance”-д аваргалж болохгүй юм. Түүнчлэн Wildcard баг “FiRe Last Chance”-д түрүүлсэн тохиолдолд HOTU болон fnatic багуудын хооронд VRS чансааны онооны тун эгзэгтэй тооцоолол өрнөх боломжтой аж.
Шийдвэрлэх тоглолтууд эхлэхийн өмнөх тооцооллоор сүүлчийн эрхийг авах магадлалыг HOTU — 58%, fnatic — 22%, 100 Thieves — 19% хэмээн үнэлжээ. “Singapore Major”-д оролцох Европын багуудын эцсийн нэрс 11 дүгээр сарын 1-ний тоглолтуудын дараа тодорхой болно.