LEC 2026 Spring: Плей-оффын шатанд өрсөлдөх шилдэг зургаан баг тодорлоо

by Саруул Батболд
0 comments

League of Legends-ийн LEC 2026 Spring хаврын улирлын үндсэн шат зургаан долоо хоног үргэлжилсний эцэст плей-оффд шалгарсан шилдэг зургаан баг тодорхой боллоо.

Плей-оффд шалгарсан зургаан багийн эхний дөрөв нь тэмцээнийг “дээд хүснэгтээс” (upper bracket) эхлүүлэх бол 5 болон 6-р байрт жагссан багууд “доод хүснэгтээс” (lower bracket) тоглолтоо эхлүүлнэ. Одоогоор Team Vitality баг хүснэгтийг тэргүүлж, дээд хүснэгтэд өрсөлдөх эрхээ хэдийн баталгаажуулаад байна.

Түүнчлэн Karmine Corp, Natus Vincere, G2 Esports, GIANTX болон Movistar KOI багууд плей-оффын эрхээ хэдийн авсан ч тэдний эцсийн байрлал группийн шатны сүүлийн долоо хоногийн тоглолтуудын дараа тодорно.

LEC 2026 Spring

LEC 2026 Spring тэмцээн 3-р сарын 28-наас 6-р сарын 7-ны хооронд үргэлжлэх юм. Тэмцээний шилдэг хоёр баг MSI 2026-д оролцох эрх авах бол ялагч баг нь EWC 2026-д өрсөлдөх эрхээ олж авах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй