HLTV портал IEM Cologne Major 2026 тэмцээний All Star буюу бэлгэдлийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Тэмцээнд түрүүлсэн Falcons багаас шууд гурван тоглогч энэ жагсаалтад багтсан бол финалд шалгарсан FURIA багаас нэг ч тоглогч сонгогдсонгүй.
Мөн Spirit болон G2 багуудаас тус бүр нэг тоглогч бэлгэдлийн бүрэлдэхүүнд орсон байна. Falcons-ийн ахлагч Финн “karrigan” Андерсен IGL буюу тоглолтын удирдагчаар нэрлэгджээ. Тэрээр статистикийн хувьд Major-т түрүүлсэн тоглогчдоос хамгийн сул үзүүлэлттэй байсан ч түүний дуудлага, тактикийн шийдвэрүүд Falcons-ийн ялалтад чухал нөлөө үзүүлсэн гэж HLTV үнэлсэн байна.
Тэмцээний шилдэг снайпераар Илья “m0NESY” Осипов шалгарчээ. Тэрээр мөн IEM Cologne Major 2026 тэмцээний MVP буюу хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэн байна.
HLTV-ийн бэлгэдлийн бүрэлдэхүүн дараах байдлаар бүрдэв.
- IGL: Финн “karrigan” Андерсен, Falcons
- AWPer: Илья “m0NESY” Осипов, Falcons
- Opener: Данило “donk” Крышковец, Spirit
- Closer: Никола “NiKo” Ковач, Falcons
- Anchor: Никита “HeavyGod” Мартыненко, G2
Ингэснээр Falcons зөвхөн Major-ийн аварга болоод зогсохгүй, HLTV-ийн хувийн үнэлгээний түвшинд ч тэмцээний гол баг байсныг харууллаа.