Fer Gaimin Gladiators багт нэгдэж, Мэйжорт оролцохоор боллоо

by Саруул Батболд
0 comments

“Gaimin Gladiators” баг Фернандо “fer” Алваренгатай албан ёсоор гэрээ байгуулснаа зарлалаа. Тэрээр тус багийн бүрэлдэхүүнд “IEM Cologne Major 2026” тэмцээнд оролцохоор болсон байна. Энэхүү мэдээллийг клубийн зүгээс өөрсдийн албан ёсны олон нийтийн сүлжээний хуудсуудаараа дамжуулан баталгаажуулжээ.

Мэргэжлийн тайзнаас бараг гурван жилийн турш хол байсан Фернандо “fer” Алваренга ийнхүү 2026 оны эхний хагасын хамгийн том тэмцээн болох “IEM Cologne Major 2026“-д “Gaimin Gladiators”-ийг төлөөлөн тоглохоор болж байна. Тус байгууллага өмнө нь багтаа Мэйжор тэмцээний эрхийг авч өгсөн Жоау “felps” Васконселлосыг бүрэлдэхүүнээсээ хасаад байсан юм.

“Intel Extreme Masters Cologne Major 2026” тэмцээн 6 дугаар сарын 2-нд эхэлж, 21-ний өдөр ХБНГУ-ын Кёльн хотод өндөрлөнө. “Gaimin Gladiators” баг тэмцээний эхний шатнаас гараагаа эхлэх бөгөөд дараагийн шатны найман эрхийн төлөө бусад 15 багтай өрсөлдөх юм.

“Gaimin Gladiators” багийн одоогийн бүрэлдэхүүн:

  • Жонатан “JOTA” Вилиан
  • Габриэль “NEKIZ” Шенато
  • Энрике “HEN1” Телес
  • Лука “Luken” Надотти
  • Фернандо “fer” Алваренга

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй