EWC 2026: The MongolZ баг Falcons-той аваргын цомын төлөө өрсөлдөнө

0 comments

Esports World Cup 2026” тэмцээний Counter-Strike 2 төрөл шийдвэрлэх хасагдах шатандаа шилжиж, багууд алдаа гаргах эрхгүй плей-оффын тулаанаа эхлүүллээ. Энэхүү хариуцлагатай шатанд Азийн шилдэг The MongolZ баг эхний тоглолтоо Мэйжорын аварга Falcons багийн эсрэг хийхээр бэлтгэж байна.

Плей-оффын сугалаа ба багуудын одоогийн форм

Монголын баг плей-оффын нэлээд чанга хэсэгт хуваарилагдсан бөгөөд эхний саадыг давж чадвал хэсгийн шатанд 1–2-оор хожигдсон эртний өрсөлдөгч NAVI-тай дахин таарах магадлалтай юм. Харин цааш хагас шигшээд шилдэг тоглогчид болох ZywOo, donk нараар ахлуулсан Vitality болон Spirit багуудын хожсонтой нь тоглох амаргүй хуваарь хүлээж байна. Хүснэгтийн нөгөө талд MOUZ болон FURIA багууд хүч үзэж байгаа юм.

Хэсгийн шатанд The MongolZ баг magic багийг 13–7-гоор итгэлтэй буулган авч, NAVI-д харамсалтай хожигдсон ч Бразилын paiN Gaming багийг Nuke дээр 13–10, Inferno дээр 13–4-өөр буулган авснаар плей-оффын эрхээ авсан. Тоглолтуудад мэргэн бууч 910 (1.56 рейтинг, 20/12 K/D) болон багийн ахлагч bLitz нар онцгой тоглолт үзүүлсний дээр багт шинээр нэгдсэн хоёр тоглогч тактикийн системдээ амжилттай уусан тоглож байна.

Эсрэг талд Falcons баг K27 (13–6) болон Astralis (Ancient 13–7, Dust2 13–11) багуудыг төвөггүй хожиж, хэсгээсээ нэгээр шалгарсан бөгөөд тэдний гол тоглогчид болох m0NESY, NiKo, kyousuke нар өндөр үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, m0NESY эхний тоглолтод 1.97 рейтинг, 22/8 K/D үзүүлсэн бол NiKo 1.52 рейтинг, 41/27 K/D үзүүлэлтээр багаа тэргүүлжээ.

Mongolz

Тоглолтын таамаглал ба боломжит давуу талууд

Шинжээчдийн зүгээс Мэйжорын аварга Falcons багийн хожих боломжийг харьцангуй өндрөөр үнэлж, коэффициентын зөрүүг нэлээд зайтай тодорхойлжээ.

  • 1xBet шинжээчдийн харьцаа: The MongolZ (4.225) – Falcons (1.242)

Коэффициентын зөрүү их байгаа хэдий ч The MongolZ багт өрсөлдөгчөө хожих бодит боломж байна. Багууд сүүлийн хоёр жилд хоёр удаа таарахад IEM Cologne 2025 тэмцээнд Монголын баг 2–0 (13–9, 13–9)-ээр хожиж байсан бол PGL Astana 2026 тэмцээнд шийдвэрлэх үед овертаймд (8–13, 13–11, 12–16) харамсалтай хожигдож байв.

Түүнчлэн дасгалжуулагч maaRaa тэмцээнд оролцох боломжгүй болж, туршлага багатай хоёр шинэ тоглогч хамтдаа тоглож байгаа нь сөрөг тал мэт харагдавч өрсөлдөгч багт тааварлашгүй тактикийн давуу талыг үүсгэж магадгүй юм. Ялангуяа сүүлийн гурван сарын хугацаанд The MongolZ багийн 100% хожлын хувьтай байгаа Dust2 мап дээр энэ нь онцгой нөлөө үзүүлэх боломжтой. Мөн өнгөрсөн жилийн Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлэх замдаа Team Vitality багийг хожиж байсан туршлага, сэтгэл зүйн бэлтгэл нь энэхүү хариуцлагатай тулаанд томоохон түлхэц болох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй