“HLTV” портал “CS2” төрлийн “BLAST Rivals 2026 Season 2” тэмцээний шилдэг тоглогчдыг тодрууллаа. Тус тэмцээний EVP (Онцгой үнэ цэнтэй тоглогч) шагналыг “FURIA” багийн Даниил «molodoy» Голубенко, “Vitality”-гийн Робин «ropz» Куль, “Spirit”-ийн Даниил «donk» Крышковец болон “Falcons” багийн Илья «m0NESY» Осипов нар хүртсэн байна.
Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор (MVP) “FURIA” багийн Кайке «KSCERATO» Серато тодорлоо. Бразил тоглогч карьерынхаа хамгийн шилдэг томоохон тэмцээнийг үдсэн бөгөөд “Vitality”, “Spirit” болон “Falcons” багуудын эсрэг хийсэн тоглолтуудад дунджаар 1.52 рейтинг авч, гранд-финалд хоёр ч удаа 1.85-аас дээш рейтинг үзүүлжээ.
molodoy-ийн хувьд энэ нь 2026 онд хүртэж буй зургаа дахь EVP шагнал юм. Казахстан тоглогч тэмцээнийг тааруухан эхлүүлсэн ч явцын дунд формоо эргүүлэн олж чаджээ. Ялангуяа “Vitality”-гийн эсрэг 13:0 харьцаатай өндөрлөсөн “Mirage” map дээр 2.66 рейтинг авсан тоглолт нь онцгой дурсагдахаар болов.
donk тэмцээнийг 1.29 рейтингтэйгээр өндөрлүүлсэн бол “FURIA”-гийн эсрэг хийсэн финалд “Ancient” map дээр 24 үеийн (раунд) дотор 27/15 K/D үзүүлэлт гаргаж, 1.90 рейтинг авчээ.
ropz тогтвортой байдлаараа ялгарлаа: Эстони тоглогч зургаан map дараалан 1.28-аас дээш рейтингтэй тоглосон байна. Хэдийгээр “Vitality” баг гурван тоглолтынхоо хоёрт нь хожигдсон ч дэлхийн чансааны топ-6 багуудын эсрэг түүний дундаж үзүүлэлт 1.32 байжээ.
m0NESY тэмцээнийг “Vitality”-д хожигдсон тоглолтод 1.96 рейтинг үзүүлж эхлүүлсэн бөгөөд “Legacy” болон “G2” багуудын эсрэг сайн тоглож, хагас шигшээд ирээдүйн аварга “FURIA”-гийн эсрэг “Ancient” map дээр 25 устгал (фраг) хийн 1.46 рейтинг авсан байна.