Esports Foundation болон ESL FACEIT Group нар Call of Duty: Black Ops 7 төрлөөр S-tier түвшний Esports World Cup 2026 офлайн тэмцээн зохион байгуулахаа зарлалаа. Тэмцээн 2026 оны 8-р сарын 5-9-ний хооронд Францад, Парисын Paris Expo Porte de Versailles үзэсгэлэнгийн төвд болно.
Нийт 16 баг оролцож, 1 800 000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм. Түрүүлсэн баг 600 000 ам.доллар болон 1000 EWC клубын оноо хүртэнэ.
Шагналын сан 1.8 сая ам.доллар
Хоёрдугаар байр эзэлсэн баг 320 000 ам.доллар, гуравдугаар байр 210 000 ам.доллар, дөрөвдүгээр байр 130 000 ам.долларын шагнал авах бөгөөд эдгээр байр тус бүрт EWC-ийн оноо дагалдана.
5-8-р байр эзэлсэн багууд тус бүр 75 000 ам.доллар болон 200 оноо хүртэх бол 9-12-р байрууд 40 000 ам.доллар, 13-16-р байрууд 20 000 ам.долларын шагналтай.
Тэмцээн хоёр үндсэн шаттай явагдана. 8-р сарын 5-7-нд болох хэсгийн шатанд 16 багийг найман багтай хоёр GSL хэсэгт хуваана. Энэ шатны бүх тоглолт Bo5 форматаар явагдаж, хэсэг бүрээс шилдэг дөрвөн баг плей-оффт шалгарна.
Плей-офф Bo7, гранд финал Bo9 форматаар болно
Плей-офф 8-р сарын 8-9-нд Single Elimination системээр үргэлжилнэ. Сугалаагаар дээд хүснэгтийн багууд доод хүснэгтийн өрсөлдөгчидтэй таарах ч нэг хэсэгт байсан багууд эхний тойрогт хоорондоо тоглохгүй.
Плей-оффын бүх тоглолт Bo7 форматаар болох бол аваргын хувь заяаг шийдэх гранд финал Bo9 цувралаар явагдана.
Нийтдээ тэмцээнд 64 тоглогч оролцоно. Тэдний дийлэнх нь АНУ-ын төлөөлөл бөгөөд 35 тоглогч буюу нийт оролцогчдын 55 хувийг бүрдүүлж байна. Их Британи 8, Испани 5 тоглогчтой оролцох бол зохион байгуулагч Франц, мөн Бельги, Мексик, Саудын Араб, Шотланд тус бүр хоёр тоглогчоор төлөөлүүлнэ.
Call of Duty: Black Ops 7 төрлийн Esports World Cup 2026-ийн бүх тоглолтыг тэмцээний албан ёсны YouTube сувгаар шууд дамжуулах юм.
2 comments
Шагналын сан нь үнэхээр том юм аа. Тоглолтууд нь их сонирхолтой болох байх
Дэлхийн шилдэг багууд өрсөлдөнө гэхээр шууд дамжуулалтыг нь үзмээр байна