Esports Nations Cup 2026: Dota 2 ба CS2-ын тов тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Esports Nations Cup 2026 тэмцээний зохион байгуулагчид Dota 2 болон CS2 төрлүүдийн үндэсний болон бүс нутгийн сонгон шалгаруулалтын (квалификаци) хуваарийг албан ёсоор зарлалаа.

Counter-Strike 2 төрөлд шигшээ багуудыг үндэсний нээлттэй шалгаруулалтаар тодруулах бөгөөд замнал нь хоёр үе шаттай байна. Эхлээд 7 дугаар сарын 6-наас 16-ны хооронд Үндэсний сонгон шалгаруулалт явагдаж, түрүүлсэн баг нь улсынхаа албан ёсны шигшээ баг болно. Үүний дараа 7 дугаар сарын 17-ноос 19-ний хооронд Бүс нутгийн шалгаруулалт явагдах аж.

Dota 2-ын тухайд шигшээ багийг дасгалжуулагч бүрдүүлэх тул зөвхөн Бүс нутгийн шалгаруулалт 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдана. Нийт оролцох 32 багийн 16 нь шууд урилга авч, 2 баг Wildcard-аар оролцох бол үлдсэн багууд бүс нутгийн шалгаруулалтаар эрхээ авна.

Dota 2-ын Бүс нутгийн шалгаруулалтын эрхийн хуваарилалт:

  • Баруун Европ — 2
  • Зүүн Европ — 2
  • Ойрхи Дорнод ба Төв Ази — 2
  • Өмнөд ба Зүүн Ази — 2
  • Зүүн Өмнөд Ази ба Далайн орнууд — 2
  • Өмнөд Америк — 2
  • Хойд Америк — 1
  • Төв ба Өмнөд Африк — 1

Esports Nations Cup 2026-ын үндсэн тэмцээн Dota 2 төрлөөр 11 дүгээр сарын 2-ноос 8-нд, харин CS2 төрлөөр 11 дүгээр сарын 10-наас 15-ны хооронд тус тус зохион байгуулагдана.

Зохион байгуулагчдын мэдээлснээр оролцогчдыг тодруулахдаа төрлүүдийг гурван үндсэн бүлэгт хуваажээ. Үүнд:

1. Хувь тоглогчийн амжилтад үндэслэх (Шууд урилга):

  • Chess (Шаттар)
  • EA Sports FC
  • Fatal Fury: City of the Wolves
  • Trackmania
  • Street Fighter 6

2. Дасгалжуулагчийн сонголт (Сонгон шалгаруулалтаар дамжих):

  • Dota 2, Valorant, League of Legends, Mobile Legends: Bang Bang, Rocket League, PUBG Mobile, Honor of Kings, PUBG BATTLEGROUNDS, Rainbow Six Siege.

3. Үндэсний сонгон шалгаруулалт:

  • Counter-Strike 2
  • Apex Legends

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй