Esports Awards 2026 анх удаа Майамид болно: Эхний нэр дэвшигчид тодорлоо

2 comments

Дэлхийн цахим спортын салбарын хамгийн нэр хүндтэй Esports Awards шагналыг гардуулах энэ оны ёслолын ажиллагаа 11-р сард АНУ-ын Флорида мужийн Майами хотод болохоор төлөвлөгджээ. Өнгөрсөн 2025 онд Лас-Вегаст болж байсан тус арга хэмжээ ийнхүү анх удаа нарлаг Майамид зохион байгуулагдахаар байршлаа өөрчилж байна.

Уг арга хэмжээг Esports World Cup (Esports Foundation-ий дэмжлэгтэй) болон алдарт Oakley брэндтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Их Майамигийн Конгресс, аялал жуулчлалын товчооны тусламжтайгаар салбарын манлайлагчид, контент бүтээгчид болон байгууллагуудыг нэг дор цуглуулах юм.

Зохион байгуулагчид B2B болон институцийн ангиллын эхний нэр дэвшигчдийг хэдийнээ зарлаад байна:

  • Оны шилдэг коммершл хамтрагч: Blacklyte, Chipotle, Coinbase, Intel, iQOO, Logitech G, Monster Energy, Pulsar, Razer, Red Bull, Sony INZONE.
  • Оны шилдэг тэмцээн зохион байгуулагч: Activision Blizzard, BLAST, EFG (ESL FACEIT Group), Esports Foundation, EVO, Hero Esports, MOONTON Games, Riot Games, TiMi Studio Group.
  • Оны шилдэг дэмжлэг үзүүлэх сервис: Character Select Agency, ESG Law, Esports Charts, FACEIT, GRID Esports, JAM Management, Liquipedia, Odin Law and Media, Prodigy Agency, Shikenso Analytics, The Story Mob.
  • Оны шилдэг контент групп: 100 Thieves, G2 Esports, Gentle Mates, GodLike Esports, Karmine Corp, NRG, OpTic Gaming, Rocket Baguette, S8UL Esports, T1, Team Spirit, Team Vitality.

Санал асуулга албан ёсоор эхэлсэн бөгөөд 11-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн 11-р сарын 3-наас 10-ны хооронд “Турбо долоо хоног” идэвхжүүлэлт явагдах бөгөөд энэ үеэр өгсөн санал бүр хоёр дахин саналд тооцогдох аж.

Esports Awards-ийн гүйцэтгэх захирал Майкл Эшфорд энэхүү томоохон арга хэмжээг Майами хотод зохион байгуулах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн бол Их Майамигийн Конгресс, аялал жуулчлалын товчооны ерөнхийлөгч Дэвид Витакер цахим спортын салбар нь Майамигийн шинэлэг, бүтээлч уур амьсгалтай төгс хосолж буйг онцлов.

Бизнес хамтын ажиллагааны хүрээнд GameSquare Holdings компани Esports Awards-ийн эзэмшигч MEGA Advanced Ltd.-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, спонсор болон коммершл борлуулалтыг хариуцахаар болжээ. Мөн Esports Awards нь The Esports Radar платформтой хамтран 2026 оны 8-р сарын 21-нд Парис хотноо салбарын топ менежерүүдэд зориулсан “Esports Leaders” нетворкинг арга хэмжээг зохион байгуулах юм.

You may also like

2 comments

Уянга 8 сар 7, 2026 - 14:00

Майамид болно гэхээр энэ жилийн арга хэмжээ их гоё болох шинжтэй байна даа

Reply
Бямбажав 8 сар 7, 2026 - 14:04

Esports жил ирэх тусам улам том салбар болж байгаа нь ийм арга хэмжээнүүдээс харагдаж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй