“Monte” багийн дасгалжуулагч Александр “kakafu” Шиманчик Кёльний Мэйжор тэмцээний үеэр тун эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байна. Тэмцээний зохион байгуулагч ESL-ийн зүгээс түүнийг тоглолтын үеэр сэтгэл хөдлөлөө хэтэрхий задгай илэрхийлсэн гэх шалтгаанаар хамгийн сүүлийн сануулгыг өгсөн бөгөөд хэрэв дахин зөрчил гаргавал түүнийг тэмцээнээс хасаж, гэр рүү нь буцаахаар болжээ.
Дасгалжуулагч kakafu өөрт үүссэн энэхүү нөхцөл байдлыг өөрийн X хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Тэрээр ESL-ээс эцсийн сануулга авсан бөгөөд “Valve” компани Мэйжор тэмцээнүүдийн үеэр уг дүрмийг маш хатуу мөрдүүлэхийг зохион байгуулагчдаас шууд шаардаж, шахалт үзүүлж байгааг баталсан байна. Энэ нь үнэндээ шинэ дүрэм биш боловч Кёльн хотод болж буй энэ удаагийн тэмцээний хяналт өмнөх тэмцээнүүдээс хавьгүй хатуу байгаа аж.
Дасгалжуулагчийн зүгээс бухимдалтай байна
Австри мэргэжилтэн өөрийн сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй бөгөөд түүний хийсэн харьцуулалт нэлээд шүүмжлэлтэй байв. Тэрээр ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын үеэр таван тоглогчийнхоо хажууд ямар ч сэтгэл хөдлөлгүй робот шиг зогсож байснаас дасгалжуулагч нь компьютер бүхий тусдаа өрөөнд суудаг VALORANT-ын системийг илүүд үзэж байгаагаа хэлжээ.
Үнэндээ энэ нь үндэслэлтэй маргаан юм. Учир нь Counter-Strike-ийн тэмцээнүүдийн үеэр дасгалжуулагч нарын гаргадаг сэтгэл хөдлөл, уур амьсгал нь энэ спортын соёлын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн билээ. Жилийн хамгийн том тэмцээний үеэр энэ элементүүдийг бүрмөсөн хориглох нь хэтэрхий албан ёсны, хэт хатуу шийдвэр mэт санагдаж байна.
“Monte” баг тэмцээний хоёрдугаар шатанд (Stage 2) өрсөлдөж байгаа бөгөөд kakafu одоо тэмцээний хамгийн тэвчээртэй багуудын нэгийг дасгалжуулахдаа ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй, гараа хумхиад суухаас өөр аргагүй болоод байна.