Spirit болон FUT багууд “IEM Cologne Major 2026”-ын Stage 3-т шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

IEM Cologne Major 2026” тэмцээний хоёрдугаар шатанд (Stage 2) гурван хожил авсан Team Spirit болон FUT Esports багууд дараагийн шатны эрхээ хамгийн түрүүнд баталгаажууллаа. Харин тэмцээнээс хасагдсан эхний хоёр баг нь FlyQuest болон GamerLegion болов.

Тоглолтын эхний хагаст өрнөсөн гол үйл явдлуудаас дурдвал, Spirit баг 9z-ийг итгэл төгс буулган авч дараалсан хожлоо үргэлжлүүлсэн бөгөөд FUT, Monte, TYLOO зэрэг багууд амжилттай тоглолт үзүүллээ. Үүний зэрэгцээ, paiN болон B8 багууд өрсөлдөгчдөө хожсоноор тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжоо хадгалж үлдсэн юм.

Тоглолтуудын үр дүн:

  • BetBoom Team 13:2 M80 (Dust2)
  • BIG 13:8 MIBR (Inferno)
  • Monte 13:11 Legacy (Ancient)
  • TYLOO 13:6 Astralis (Nuke)
  • paiN 2:0 FlyQuest (Nuke 13:7, Anubis 13:10)
  • B8 2:1 GamerLegion (Inferno 13:11, Mirage 8:13, Nuke 13:11)
  • Spirit 2:0 9z (Mirage 13:3, Nuke 13:1)
  • FUT 2:1 G2 (Anubis 13:11, Overpass 7:13, Ancient 13:4)

Цаашдын төлөв байдал

Эдгээр хожлын ачаар Monte, BetBoom Team, BIG болон TYLOO багууд харьцаагаа 2-1 болгон ахиулж, гуравдугаар шатанд шалгарахад нэг алхам ойртлоо. Нөгөө талд, Astralis, MIBR, Legacy болон M80 багууд 1-2 гэсэн бүлэг рүү унасан бөгөөд тэдний хувьд дараагийн хожигдол тэмцээнээ дуусгах эрсдэлийг дагуулах юм.

“IEM Cologne Major 2026 Stage 2” нь 6 дугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд ХБНГУ-ын Кёльн хотноо оффлайн (LAN) форматаар зохион байгуулагдаж байна. Нийт 16 баг эндээс 6 дугаар сарын 11-нд эхлэх дараагийн шатны (Stage 3) 8 эрхийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд тэнд тэднийг шууд урилга авсан шилдэг 8 баг хүлээж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй