Цахим спортын ертөнцийн хамгийн том баяр болох “IEM Cologne Major 2026” тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг хүч үзэхээр тунаж үлдээд байна. “Valve” компанийн чансаа өндөр, хатуу шалгуурыг давж өөрсдийн тив, бүс нутгаасаа шалгарсан эдгээр багуудын бүрэлдэхүүнийг харвал “Counter-Strike 2” төрөл нь хэдхэн орны монополь байхаа хэдийн больж, жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээний спорт болсныг илтгэнэ. Өдгөө бүх тивийн тамирчид энэхүү чансаатай тэмцээнд амжилттай оролцож, улс орныхоо нэрийг гаргаж байна.
Тэмцээнд өрсөлдөх нийт багуудын дотоод уур амьсгал, бүрэлдэхүүнийг ажвал цахим спортын шинэ хандлага тод харагдаж байна. Энэхүү төрөлд заавал нэг улсын тамирчдаар багаа бүрдүүлэх албагүй бөгөөд нийт 32 багийн ердөө 10 нь яг тухайн улсынхаа тамирчдаас бүрдсэн бол үлдсэн 22 багт олон улсын тамирчид холилдсон байна. Хэрэв оролцогчдыг тив тивээр нь багцлан ангилж үзвэл дараах дүр зураг гарна.
- Европ: 83 тоглогч буюу 51.5%
- Өмнөд Америк: 31 тоглогч буюу 19.3%
- Ази: 20 тоглогч буюу 12.4%
- Хойд Америк: 9 тоглогч буюу 5.6%
- Далайн орнууд: 9 тоглогч буюу 5.6%
- Африк: 1 тоглогч буюу 0.6%
Улс орноор нь нарийвчлан авч үзвэл Латин Америкийн төлөөлөл Бразил улс 24 тамирчин илгээж, тооны хувиар хол тасархай тэргүүлж байгаа бол ОХУ 16, Хятад 10, Украин 10 тоглогчтойгоор удаалж байна. Мөн Дани улсаас 9, Австралиас 8, Шведээс 7, АНУ-аас 7, Туркээс 6 мэргэжлийн тоглогч Кёльнийг зорьжээ. Түүнчлэн Герман, Израил, Монгол, Польш улсуудаас тус бүр 5 тамирчин эрхээ авсан бол Аргентинаас 4, Чех, Франц, Литва, Румын, Их Британиас тус бүр 3 тамирчин өрсөлдөхөөр ирсэн байна. Түүнчлэн Беларусь, Босни Херцог., Унгар, Косово, Уругвай улсуудаас тус бүр 2 тоглогч багтаа дуудагджээ. Харин Болгар, Канад, Чили, Эстони, Финланд, Гватемал, Казахстан, Латви, Шинэ Зеланд, Хойд Македон, Португал, Словак, ӨАБНУ, Испани улсуудаас тус бүр 1 тамирчин дэлхийн аваргын талбарт хүч үзэх юм.
Манай залуус, The Mongolz, тэмцээнд бас уригдан оролцож, манай түнш 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр өрсөлдөх болно.